English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монголоо хөгжүүлэх сэтгэлгүй “Молхи” дарга нар

Энэ үг уг нь төр, засгийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүст илүүтэй зохих боловч өнөөдрийн нийгэмд дарга нэртэй сэтэр зүүсэн хэн бүхэн хамаатай.

УИХ, Засгийн газарт үе улиран сууж, сүүлдээ ах дүү хамаатан садан,аав, ээжээрээ төрийн сэнтийд заларсан ч улс орны хөгжил, иргэдийн амьдрал өнөөдөр бахь байдгаараа байгааг хэн хүнгүй мэднэ. Улстөрийн хоосон амлалт, уран ярианд ч ард түмэн хууртаж ханалгүй дахин дахин сонгосоор тэднийгээ давраачихаж. За энэ бүхнийг хүн бүхэн мэдэж байгаа учраас ингэс гээд зогсооё.

Харин дарга сэтэр зүүсэн, нам дагасан хоосон толгой, хөндий цээжтэнүүд хэтэрхий олширсонг гайхаад баршгүй. Улс орныхоо төлөө гэх сэтгэл бүү хэл дөрвөн үйлдлийн тоо, зөв бичгийн дүрмийн мэдлэггүй нөхдүүд нэг даргын цүнх барин салбаганаж, нөгөө даргын өмнө бөхөлзөж, цээжний пангаар гудамжинд орилсоор дарга нэр зүүчихэж. Маргааш өглөөнөөс нь эхлээд л үнээний шээс үнэрлэсэн бух аятай зан гаргаж, үүрдийн гэж андуурсан албан тушаалдаа сагсуурч эхэлнэ. Уг нь бол төр засгийн байгууллага гэдэг ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Гэвч тэдний ард түмнээ басан доромжилж, хөөж тууж, харааж ерөөх нь хэрээс хэтэрсэн. Тэгсэн мөртлөө намынхаа дарга нөхдийн, эсвэл бүүр том даргын өмнө сүү долоосон гөлөг, сүүлээ тайруулсан үнэг шиг л шарвалзана. Тэдэнд сэтгэл бүү хэл сэтгэл гээч эрхтэн/Б.Галсансүхийн тодорхойлсоноор/-ий сэмэрхий ч үнэндээ алга.

Тиймээс төрийн албан хаагчдын ёс суртахууныг асар өндөр түвшинд аваачиж, боловсролын шалгалтыг тогтмол явуулж, намын шахаагаар төрийн албанд тэр тусмаа удирдах шатанд очдогийг нэн даруй халах хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ ур чадвартай, сэтгэлтэй залуус хүч түрэн орж ирэн улс монголоо өөд нь татах учиртай.

http://ardchilal.mn/25568.html

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...