English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Яагаад биткойны үнэ хоёрхон сарын дотор ингэж унав?

Яагаад биткойны үнэ хоёрхон сарын дотор ингэж унав?Цахим мөнгөний тоглогчид буюу хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт ханшийн савлагаатай их учирч байна. Өнгөрөгч 11 дүгээр сараас хойш биткойны ханш анх удаагаа 9000 ам.доллараас доош орж, сүүлийн хоёр сарын хамгийн доод түвшинд  хүрлээ. Нийтлэл бичиж байх яг энэ мөчид биткойны ханш 9200 ам.доллар хүрсэн байсан хэдий ч 12000 гаруй ам.доллар байсан түүний 7 хоногийн ханштай харьцуулахад үнэ нь буусаар байгаа юм. Энэ долоо хоногт улаан хүснэгт дээрх зоосон тэмдэгтийг харсан өдрүүд байсан ч хөрөнгө оруулагчид энэ удаад биткойныг алткойноор солилгүй ханшийн савлагааг ажиглаж байв.

Цахим мөнгөний бирж дэхь нийт хөрөнгө 459 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрөгч 1 дүгээр сарын дээд үзүүлэлт 830 тэрбум ам.доллараас хамаагүй буурсан байгаа юм. Гэхдээ энэ нь сүүлийн 30 хоногийн буурсан үзүүлэлт биш юм.   

Энэ нь цахим мөнгө болон биткойны хувьд төгсгөл нь ирсэнийг харуулж байна уу? үгүй, мэдээж үгүй байх. Та сэтгэл амар байж болно. Учир нь биткойны үнэ олон мянган доллараар буурсан ч гэсэн, сүүлийн 6 сарын туршид маш олон цахим мөнгөний ханш өсөлттэй гарсан гэдгийг та бүхэн анзаарсан байх.

Өнгөрсөн жилийн энэ үед биткойны ханш 982 ам.доллар байлаа. 12 дугаар сарын ханшаар цахим мөнгө ажиглагчдын дийлэнх нь ханшийн хэт өсөлтийг хүлээн зөвшөөрсөн. Цаашдаа биткойны ханшийн өсөлтийг урьдчилан таамаглах шаардлагатай гэв.

Ханш савлагаанд орохыг цахим мөнгөнүүд хүлээж байдаг (бүхлээрээ биш юм аа гэхэд хэсэгчлэн савлахыг). Их бага хэмжээний ашиг олоход гарааны цэг чухал байдаг шиг тоон үзүүлэлтийг сайтар судлах нь маш чухал. Бирж дээрх нийтийг хамарсан худалдааны үеэр орж ирсэн тоглогч нар тогтвортой шийдвэр гаргах нь тун ховор бөгөөд энэ нь тэдний амжилтаас уруудуулах хамгийн том хүчин зүйл болоод байна.

Ханшны савлагааг юу үүсгэв? өнөөгийн биткойны өсөлтийн удаашралд юу ч нөлөөлөхгүй. Гэхдээ Битфинексийн шилжүүлгийн эргэн тойрон дахь эргэлзээ болон Тетхерын эргэн тойрон дахь санаа зовинол зэрэг нь түр зуурын байж мэднэ. Учир нь, ам.долларын үнэ цэнэ бүхий цахим мөнгөнүүд онлайн гүйлгээнд орж магадгүй. Гэхдээ Ponzi-ийн гаргасан шинэ систем өдөр бүр нэгээр устаж байгаа бөгөөд энэ нь ICO-ийн найдвартай байдалд маш ихээр төөрөгдөл үүсгэж байна.

Олон улсын хэмжээнд, дүрэм журмаар зохицуулахад маш ихээр бэрхшээл үүсгээд байгаа цахим мөнгөний тогтолцооны талаар Энэтхэгийн Сангийн сайд Арун Жаитлей (Arun Jaitley) энэ долоо хоногт шинэ мэдэгдэл хийлээ. Төсвийн талаар хэлэлцэх үеэрээ Сангийн сайд А.Жаитлей "Энэтхэгийн Засгийн газар хууль ёсны мөнгөн тэмдэгтэд цахим мөнгийг тооцохгүй байгаа ба төлбөр болон санхүүгийн үйл ажиллагаан дахь хэрэглээг нь хориглохоор шаардлагатай арга хэмжээг авна" хэмээн хэлэв. Тэрээр маргаантай үйл ажиллагааны цахим мөнгөний хэрэглээний талаар мэдэгдэлдээ түлхүү яриад, тодорхой болгох шаардлагатай их олон зүйлс байгааг хэлээд, товчхондоо цахим мөнгөний хэрэглээг нь хориглоно гэдгээ мэдэгдлээ. Мөн цахим мөнгөний бирж дээр зарлагдсан "Хэрэглэгч ээ тань" хэмээх журам Өмнөд Солонгост энэ долоо хоногт хэрэгжиж эхэлсэн.

Цаашид цахим мөнгөний зах зээл улам хүрээгээ тэлэх бөгөөд хууль журамтай холбоотой асуудлууд улам нэмэгдэнэ. Дэлхийн бусад улс орнууд иргэдийнхээ цахим гүйлгээнд оролцох эрхийг бүрдүүлэхийн тулд хуулинд өөрчлөлт оруулах зэрэг алхмыг хийхээс өөр аргагүйд хүрч мэднэ. Хуулийн бүрэн бус байдлаас болоод цахим мөнгөний тоглогч нарын дунд санаа зовиносон байдал ихээр үүсч байна. Цаашид цахим мөнгөний гүйлгээг хуулиар баталгаажуулах боломжтой байсан ч, хэт ихийг алдах вий гэсэн болгоомжлол болон санаа зовинол их олон тоглогчдын дунд байсаар байна.

1 дүгээр сарын сүүлийн хагаст гарсан эерэг төрлийн мэдээлэлд биткойн болон бусад цахим мөнгөний ханш нөлөөлөөгүй мэт харагдаж байна. Бага хэмжээний эерэг мэдээлэл хүртэл ханшийг өсгөж байгаа мэт харагдуулж байлаа.

Биткойн болон зарим нэгэн алткойны хувьд 12 дугаар сараас эхлэж ханш нь буурсан. Риппле мөн адил 11 дүгээр сарын ханшнаасаа 5 дахин нэмэгдсэн буюу пүрэв гарагт 1 ам.доллар хүрч ханш нь савласан. Харин Етхереум (Ethereum) цахим зоосны тухайд 500 ам.доллар хүрч байсан 12 дугаар сарын ханштайгаа харьцуулахад үнэ нь 2 дахин нэмэгдсэн бөгөөд өөрийн ерөнхий үнэ цэнээ барьсаар байгаа бөгөөд 1400 гаруй ам.долларын түүхэн дээд ханштайгаа харьцуулах юм бол буурч байна. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл юм.

Ирэх долоо хоногт банкуудын захирлын зөвлөл цахим мөнгөний талаар хуралдах бөгөөд хурлаас гарах шийдвэрийг их олон хүмүүс сонирхон хүлээж байна. “Цахим мөнгө: АНУ-ын Худалдааны эргэлт болон түүнд тавих хяналтын үүрэг” нэртэйгээр 2 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагт, нээлттэй хэлэлцүүлэг хийгдэнэ. Биржийн тоглогчид Конгресс дээр хэлэлцэх дээрх төслийн талаар анхааралтай ажиглаж байгаа бөгөөд зах зээлд нэвтрэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч, дэлхийн олон улсууд нэгдээд байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...