English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Пёнчаны олимпод оролцож буй Монголын тамирчид нөгөөдрөөс уралдаанд орно

“Пёнчан 2018” өвлийн олимпийн 23-р наадмын медалийн эзэд тодорсоор байна. Олимпийн наадмын медалийн жагсаалтыг гурван өдрийн дараах байдлаар Германы тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаарт, Америкийн баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаарт бичигдэж байна. Харин тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын хувьд нэг алтан медаль хүртэж наймдугаарт жагсаж байна.

Монгол улсаа төлөөлөн тус Пёончаны Олимпод оролцож буй ОУХМ Б.Ачбадрах энэ сарын 16-нд 14:00 цагаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн төрөлд өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдийн 10 км-ийн гараанд хурд сорих ОУХМ Ч.Отгонцэцэг 15-нд 14:30 цагаас уралдана.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...