English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Эдийн засгийн өсөлт инфляцийн төсөөллийг эвдэж болзошгүй

Инфляци өнөөдрийн байд­лаар Улаанбаатарт найман хувь, улсад 6.9 хувьтай байна. 2018 оны Мөнгөний бодлогод инф­ляцийг найман хувьд барина гэж Монголбанк ам өчгөө өгсөн.

Гэвч эдийн засгийг урьдчилан таамаглаж, яг цав тааруулна гэдэг бараг л боломжгүй зүйл. Өнгөр­сөн нэгдүгээр сард болсон Эдийн засгийн бодлогын чуулганы үеэр “2018 онд эдийн засгийн өсөлт үргэл­жилж, инфляцийн дарамт бага зэрэг нэмэгдэх, төлбө­рийн тэнцэл дээрх эерэг дүр зураг хадгалагдахаар байна” гэдгийг судлаачид хэлж байв. 

Эдийн засгийн өсөлт тэг хувийг зааж байсан 2016 оны сүүлээр бүр хасаххувь руу шилжиж, дефляци руу орсон удаатай. Харин 2017 оны эхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөл­тийн нөлөөгөөр эдийн засаг бага зэрэг сэргэж, инфляци ч дагаад өссөн юм. Ингэсээр 3.2 хувьтай байсан инфляци өнгөрсөн оны сүүлээр огцом өсч, 7.5 орчимд ирсэн. Ийнхүү огцом өсөх болсон нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан юм. Нэгдүгээрт, мах болон хүнсний ногоо, гурилын үнэ өссөн нь инфляцид нөлөөлсөн. Өнгөрсөн зун гантай байсан учраас ургац хураалт муу байсаныг та санаж байгаа байх. Тиймээс өнгөрсөн намар ногооны үнэ төдийлөн буураагүй. Хоёрдугаарт, эрт хүйтэрсэнтэй холбоо­тойгоор түлээ, нүүрсний үнэ наймдугаар сараас эхлэн өссөн нь инфляцид нөлөөлөв. Гуравдугаарт, өрхийн орлого бага зэрэг өссөн нь инфляцийг өсгөх шалтгаан болжээ. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Тэгвэл энэ жил болоод ирэх жилүүдэд инфляци ямар байх талаарх төсөөллийг Монголбанк тайландаа дурджээ. 

Инфляци 2018 онд ямар байх вэ

Монголбанк инфляцийг харьцангуй тогтвортой байна гэж төсөөлсөн. Гэх­дээ ирэх дөрөвдүгээр са­раас эхлэн инфляци бага зэрэг буурах боловч, хоёр, гуравдугаар улиралд нэг их буурахгүй гэж төсөөлсөн байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст хүнсний буюу нийлүүлэлтийн шалтгаантай инфляци өндөр байх ханд­­лагатай байгаа гэнэ. Харин оны сүүлийн хагаст нийлүүлэлтийн шалт­гаан­­тай инфляци багасах боловч эрэлт дага­сан инф­ляци нэмэгдэх хандлага­тай байгааг Монгол­банк­ны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамал­­­сувд хэлэв. Гэхдээ нийлбэр дүнгээрээ инф­ляци харьцангуй тогтвортой ч бүтэц дотроо олон хүчин зүйл нөлөөлөх хандлагатайг тэрбээр мөн онцолсон юм. Түүнчлэн ирэх улирлуудад импортын бараа, шатахууны үнийн өсөлт инфляцийг нэмэг­дүүлэхээр байгаа хэдий ч ханшийн нөлөө буурснаар эргээд тогтворжино гэдгийг Монголбанкны тайланд дурджээ. 
Түүнчлэн эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал инфляцид нөлөөлөх хандлагатай байна. Тухайлбал, Хятад Улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр хэрэглээ өсч, эдийн засгийг дэмжсэн хэдий ч хувийн секторын өрийн асуудал анхаарал татсан хэвээр байгаа юм. Ялангуяа банк, санхүүгийн байгууллагуудын тайлан тэнцэл эмзэг байгаа нь компаниуд өрийн хямралд өртөх, цаашлаад эдийн засгийн өсөлт саарах эрс­дэлийг дагуулж байна. Харин ОХУ-ын эдийн засгийн төлөв сайжирч байгаа ч 2018 оны ерөн­хийлөгчийн сонгууль, түүний үр дүн макро эдийн засгийн бодлогод хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. АНУ-д ажил эрхлэлт өсч, жижиглэн худалдаа, бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сайжирч байгаа ч цаашид энэ хандлага хадгалагдах эсэх нь тодорхой бус байна. Олон улсын геополитикийн асуудлууд, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь манай эдийн засгийн гадаад орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн экспортын орлого, төгрөгийн өгөөж өсч, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор хөрөнгийн дотогшлох урсгалыг бий болгож байгаа. Энэ төрлийн хөрөнгийн урсгал нь богино хугацаат эх үүсвэрт тулгуур­ласан зээлийн өсөлтийг өдөөж, системийн эрсдэл хуримтлуулж болзошгүй гэдгийг Монголбанкны тай­ланд дурдсан байна. 
Тэгвэл манай улсын экспортын голлох бүтээгдэ­хүүн болох алт, нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дээрх үнийн төсөөллийг Монголбанк тайландаа хэр­хэн онцолсныг хүргэе. Зэсийн үнэ 2017 оны тав­ду­гаар сард 5600 ам.долларт хүрч буураад байсан бол  мөн оны сүүлээр 6135 ам.долларт хүрсэн. Тиймээс 2017 оны үнийн төсөөллийг харгалзан 575 ам.доллар, 2018 онд 524 ам.доллар, ирэх онд 27 ам.доллараар тус тус нэмэгдүүлсэн байна. Харин алтны үнэ тогтвортой өссөөр буй. Нэг унци алтны үнэ 2017 оны II дунджаар 1251 ам.доллар байсан бол 2017 оны III улиралд дунджаар 1290 ам.долларт хүрч өссөн. Дээрх үнийг 2018 онд 18 ам.доллараар нэмэгдүүлж, 2019 онд 50 ам.доллараар бууруулжээ. Хүрэн нүүрсний тухайд 2017 оны эхний хагаст дунджаар 77 ам.доллар байсан бол тус оны сүүлээр 86 ам.доллар болж өссөн. Агаарын бохирдлыг буу­руулах зорилгоор Хятад Улс нүүрсний олборлолтоо танаж эхэлснээс хүрэн нүүрсний импорт өсч, үнэ өссөн юм. Нүүрсний гол хэрэглэгч Хятадын хүрэн нүүрсний эрэлт хадгалагдах төлөвтэй тул хүрэн нүүрсний үнийг төсөөллийг харьцангуй эерэгээр төсөөлсөн бол коксжих нүүрсийг 2018 онд 39 ам.доллар, 2019 онд 23 ам.доллараар нэмэгдүүлж төсөөлжээ. Дээрх төсөөл­лөөс ирэх жилүүдэд манай экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байхыг харж болох юм. 

Уул уурхайгаас хамаарал багатай аж ахуйн нэгжийн өсөлт сул хэвээр байна

Уул уурхайн салбар манай эдийн засгийн өсөл­тийг тодорхойлсон хэвээр байгаа. Эдийн засаг сэргэхэд уул уурхайгаас хамаа­ралтай салбарын өсөлт нэмэгддэг нь бичиг­дээгүй хууль. Харин уул уурхайгаас хамаарал бага­тай салбарт эдийн засгийн өсөлт сул хэвээр байгаа юм. Үүний тод жишээ гэвэл, банкууд хэрэглээний буюу цалин, тэтгэврийн зээлийг эрсдэл бага хэмээн үзэж, ихээр олгох болсонтой холбоотой. Харин аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоо бараг л больсон байна. Аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй бол үйлдвэрлэл хөгжихгүй,  ажлын байр нэмэгдэхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр ажилгүйдлийн төвшин буурч, ажил эрхлэлт нэмэгдэж хөдөлмөрийн захад сэргэлт ажиглагдаж байгаа гэдгийг судалгааны байгууллагууд хэлж байгаа ч ажилгүй иргэдийн тоо өндөр хэвээр байгаа юм. Энэ нь уул уурхайгаас хамаарал багатай аж ахуйн нэгжийн өсөлт сул хэвээр байгаатай холбоотой. 
Судалгааны байгуулла­гууд 2018 оны эдийн засгийн өсөлтийг өмнөх оноос нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Үүнд уул уур­хай­гаас хамаарал өндөр­тэй салбарын өсөлт нөлөө­лөхийг онцолсон.  Эрэлт талаас эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт болон экспортын өсөлт тодорхойлж буй. Мөн өрхийн хэрэглээ сүүлийн саруудад эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ. Үүнээс үндэслэн 2018 онд өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэх төлөвтэй байгааг судалгааны байгууллагууд онцолж байгаа юм. Харин гол эрсдэл нь өрхийн зээл. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар зээлийн өсөлт 7.9 хувьтай гарчээ. Үүний 50 гаруй хувийг өр­хийн зээл эзэлж байгаа юм.  

Оны эцэст бизнесийн зээл өснө

Эдийн засгийн өсөлт 2017 оны дөрөвдүгээр улиралд буурсан бол 2018 онд буцаад нэмэгдэхээр байгаа гэдгийг Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлсэн юм. Энэ нь “Оюутолгой”-н хө­рөнгө оруулалт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлт­тэй холбоотой. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд валютын урсгал нэмэг­дэж байгаа нь мөн өсөлтөд нөлөөлж, ханшийг тогтвортой байлгах юм. Засгийн газрын үнэт цаас­ны хэмжээг буурч эхэлж байгаа. Засгийн газрын үнэт цаасны хэмжээ буура­хаар банкуудын үнэт цаасанд хийж байгаа хөрөнгийн хэмжээ буурна. Өөрөөр хэлбэл, банкууд Засгийн газрын үнэт цаас худалдаж авахаа больж, зээл гаргах эх үүсвэрийн хэм­жээ нь нэмэгдэж сайн талтай гэдгийг мөн тэр­бээр хэлэв.  Ингэхээр аж ахуйн нэгжүүдэд олгох зээл нэмэг­дэж, бизнесийн зээлийн эрэлттийг нэмэгдүүлэх сайн талтай гэнэ. Тиймээс “2018 оны эцэст бизнесийн зээл өснө” гэсэн таамаглалыг Монголбанк дэвшүүлжээ. Ямартай ч ирэх жилүүдэд эдийн засаг тогтвортой өсөх хандлагатай байгаа ч, инф­ляцийн дарамт бага зэрэг мэдрэгдэж магадгүй байна. 

Үндэсний шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...