English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ХҮҮХДҮҮД АРХИДАН СОГТУУРЧ ЦАГДАА НАРЫН ӨӨДӨӨС ТАНХАЙРДАГ БОЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “Арвайхээр сумын … багийн нутаг дэвсгэрт хүүхдүүд архидан согтуураад байна…” гэх дуудлага мэдээлэл 2018 оны эхний хоёр сарын байдлаар гурван удаа ирж, ЕБС-ийн сурагчид архидан согтуурсан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 5.1.2-т зааснаар 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /Нэг нэгж 1,000 төгрөг/

Хүүхдүүд биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тохиолдол удаа дараа бүртгэгджээ.

Тиймээс эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхэддээ анхаарал хандуулж, хаана хэнтэй нөхөрлөж байгааг нь анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

2017 онд 271 хүүхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас саатуулагджээ. Энэ нь нийт саатуулагдсан иргэдийн 0.31 хувийг эзэлж байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...