English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Музейн үзмэрээр ”цангасан” Монголчууд

Монгол соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст Монгол ахуй, ёс заншлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт "Музейн нээллтэй өдрүүд"-ийг зохион байгуулж буй. 

 

Тэгвэл эдгээр өдрүүдэд музейнүүд олны хөлд дарагджээ. Монголын эртний, ховор үзмэрийг сонирхох  хүсэлтэй үзэгчид музейн гадна уртаас урт дараалал үүсгээд зогсохгүй, зарим музейн гадна цагдаагийн зохицуулалт ч гарсан харагдана. Ийнхүү үнэгүй үзмэр үзэх жагсаалд Монголчууд ингэж олон цагаар дугаар үүсгэж буй нь нэг талаараа урлаг соёлын үнэт үзмэрээр цангасны илрэл болж байна.


 

Түүнчлэн эдийн засгийн хямралтай холбоотой гэж болно. Сүүлийн жилүүдэд үнэгүй хувцас тараах, үнэгүй үзвэр үйлчилгээ гэх мэт "ҮНЭГҮЙ" бүхэнд Монголчууд уртаас урт дараалал үүсгэдэг нь энгийн үзэгдэл болсон.  Энэ ч бас тэдний нэг адил үнэгүй музейн "жагсаал".  Мөн нөгөө талаас амралтын өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ая тухтай өнгөрүүлэх газар хомс байгаагийн тод жишээг эндээс харж болно. Энэ бүхнийг салбарынхан нь анхааралдаа авч ирээдүй болсон хүүхэд залуу үеийнхэнд зориулсан өртөг бага танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг амьтны хүрээлэн, музей, спортын танхим зэргийг барьж байгуулах цаг болсон гэдгийг музейн үзмэрээр "цангасан" Монголчуудын жагсаал харуулж байна. 

 

Л.Амина

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...