English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Солонгос улсыг зорих хүсэлтэй иргэд оочерлож байна

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэхь удаагийн бүртгэл өнөөдрөөс   эхэлж байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлсэн юм. Оочирлон зогсож байгаа иргэд дунд 8 настай балчираас 80-н настай буурай хүртэл байж халуун цайн уугаад оочирлож байгааг хараад Монгол улс ингэтлээ доройтсон гэдгийг ойлгох шиг боллоо. Ажилгүй, цалин багатай яая даа гэж амьдарч байхаар махруу, ажлын ачаалал дадааг мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн Монголчуудыг тосоод авах дуртай Солонгост очоод өдрийн хэдэн зуун мянгаар цалинжих нь тэдний хувьд хавь илүү санагддаг биз. 

Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх тоо баримт байдаг гэнэ. Гэсэн ч харь улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ. Манай улсад эх орондоо ирж байгаа иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьдрал нийгмийн баталгааг  яаж хангах  вэ гэдэг нь зохицуулалтгүй байдаг учраас тэдэнд эх орондоо амьдрахад олон хүндрэл бэрхшээл тохиолддог болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсвэл цалингаа өгдөггүй, ажилтай боловч давхар ажил эрдэг, цалин нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг маш олон шалтгаан энэ улсад бий. Цөөн хүн амтай манай улс орны ихэнхи иргэд гадны орныг зорьж тэндээ сайхан амьдарч байгаа гэх. Улс хөрөнгөгүй болж, эдийн засаг, хөгжил доройтсон ч иргэд нь ингэж дүрвэгсэд шиг дөлж одох энэ үйлдэл улс орны сүйрлийг илтгэж байна гэж хэлэхэд нээх холдохгүй. Иргэддээ ажилта й болгож, дундаж цалин олгож чадахгүй улсад хэн ч найдаж байхав дээ. Ёстой л нөгөө хамгийн сүүлд явж байгаа нь нисэхийн гэрлийг унтраагаад яваарай гэдэг инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй хувь тавилан манай улсад тохиоход нээх хол биш байгаа бололтой. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...