English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Кино урлагийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол яах аргагүй Академийн шагнал гардуулах ажиллагаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэ ёслолын ажиллагааг алдарт хөтлөгч жүжигчин Jimmy Kimmel хөтөлсөн ба ABC телевиз шууд дамжуулан хүргэсэн ба  орон нутгийн цагаар 3 сарын 4-ний 20 цагт Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм. Энэ жилийн наадамд нэр дэвшигчдийн нэр 1 сарын 23-нд гарсан билээ. Харин өчигдөр шилдгийн шилдгүүд тодорлоо. Ингээд та бүхэнд энэ жилийн шилдгүүдийг танилцуулъя.

Энэ жилийн шилдэг киногоор нэрт найруулагч Гуйлермо дел торогийн The Shape of Water тодорсон бол шилдэг найруулагчаар Гуйлермо дел торо тодорч, 13 номинацид нэр дэвшсэн тус уран бүтээл шилдэг хөгжмийн зохиол, шилдэг Production Design гэх 4 шагналыг авсан юм.

 

Харин шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчинээр Darkest Hour киногоор Gary Oldman шалгарсан бол шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Three Billboards Outside Ebbing, Missouri киногоор Frances McDormand 2 дахь оскарын шагналаа авлаа.

Харин шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Three Billboards Outside Ebbing, Missouri киногоор Sam Rockwell

Шилдэг эмэгтэй туслах дүрийг I, Tonya киногоор Allison Janney   авсан юм.

Харин шилдэг кино зохиолыг Get out хэмээх бүтээл авсан бол бодит зохиолоос сэдэвлэн бүтээсэн шилдэг зохиолоор James Ivory-ийн Call Me by Your Name хэмээх бүтээл шалгарчээ. Харин Blade Runner 2049 кино шилдэг зураг авалт, шилдэг визуал эффект гэх 2 шагналыг авсан бол Richard KingAlex Gibson нарын Dunkirk хэмээх бүтээл шилдэг эвлүүлэг, шилдэг дууны эвлүүлэг, шилдэг шум эвлүүлэг гэх 3 номинацид ялалт байгуулжээ.

Харин шилдэг хөгжмийн зохиолоор Kristen Anderson-LopezRobert Lopez нарын  Coco анимэйшн бүтээлийн Remember Me хэмээх дуу шалгарсан бол шилдэг анимэйшн бүтээлээр мөн тус уран бүтээл шалгарчээ.

Үүнээс гадна шилдэг богино хэмжээний анимэйшн бүтээлээр Glen KeaneKobe Bryant нарын Dear Basketball хэмээх бүтээл шалгарсан бол

шилдэг  Live Action бүтээлээр Chris OvertonRachel Shenton нарын The Silent Child тодорлоо.

Харин шилдэг баримтат киногоор Bryan FogelDan Cogan нарын Icarus хэмээх бүтээл тодорсон

бол шилдэг гадаад хэл дээрх киногоор A Fantastic Woman хэмээх бүтээл тус тус тодорлоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...