English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
64 хүний аминд хүрсэн ”Худалдааны төв”-ийн эздийг баривчилжээ

2018-03-28 19:30:4

ОХУ-ын Сибирийн Кемерово хотод үйл ажиллагаа явуулдаг “Өвлийн интоор” гэх томоохон худалдааны төвд энэ сарын 25-ны өдөр гал гарч 64 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 64 хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч галаас амьд гарсан гэрчүүд 100 гаруй хүн амь үрэгдсэн хэмээн хэлж байгаа аж. Тус худалдааны төв өмнө нь үйлдвэрийн зориулалтаар ашиглагддаг байсан ч үйлдвэрийн барилгыг нэг их өөрчлөлгүй тэр чигт нь худалдааны төв болгосон байна. Энэ нь гал гарах нөхцөл бий болгосон байх магадлалтай хэмээн албаныхан үзэж байгаа юм. Мөн “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсан даруйд ямар нэгэн дохиолол байгаагүйн улмаас хүмүүс бие биерүүгээ гал гарлаа хэмээн хашгирч мэдээлэл өгч байсан, галын гарцууд бүгд хаалттай байсан, гал гарсан тохиолдолд ажилдаг дээврийн ус шүршигч ажилгаагүй байсан зэрэг шалтгаануудаас болж ингэж олон хүний амь эрсэдсэн хэмээн цагдаагийхан тус байгууллагын эздийг буруутгаж баривчлаад байгаа аж. Кемеров хот одоогийн байдлаар амь үрэгсдэд зориулж гурав хоног гашуудал зарлаад байгаа бөгөөд гал гарсан үндсэн шалтгаан одоо болтол тодорхой болоогүй байгаа юм. Тус хотын иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг буруутгаж түүнийг огцруулах шаардлага тавин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад байгаа юм. 

О.Пүрэвмаа

www.Dorgio.mn

  • 2
     
  • 3
    Konstantin Agarkov 10 настай. Бүтэн сайн өдөр тоглоомын төвд эгч Maria Agarkova-ын хамт тоглох гэж очсон ч хамтдаа мөнх нойрсжээ
  • 4
    Хувиараа бизнес эрхэлдэг Vostrikov: "Энэ галд би өөрийн эхнэр болон 3 хүүхдээ алдлаа" гэжээ
  • 5
    12 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан бяцхан охин  Viktoria Pochankina уг газар үүрд үлджээ
  • 8
    Stanislav Arkhipenko 28 настай. Худалдааны төвд гарсан галын үеэр 5 настай охины хамт амиа алджээ
  • 9
    11 настай Sergei Moskalenko галаас амьд үлдсэн ч энэ хорвоо дээр аав, ээжгүй болжээ. Учир нь түүний аав хүүгээ 4 давхарын цонхноос шидэж амийг нь авраад өөрөө эхнэрийн хамт амь үрэгдсэн байна
  • 11
     
  • 12
     
  • 13
     
  • 14
     
  • 15
     
  • 16
     
  • 17
     
  • 18
     
  • 19
     
  • 20
     
  • 21
     
  • 22
     
  • 23
     
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...