English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монгол охин “BVLGARI” брендийг тодорхойлов

Дэлхийн бренд гэгддэг “BVLGARI” энэ оны хоёрдугаар сард “Magnolia sensuel” нэртэй шинэ сүрчиг гаргаад байна. Энэхүү үнэртэнд зориулж Монгол охин Ачит овогтой Түвшинзаяа өөрийн загварын хувцасыг бүтээжээ.

Өөрөөр хэлбэл шинээр танилцуулагдаж байгаа үнэртэй усыг тодорхойлогч болж чадсан байна. А.Түвшинзаяа нь Италийн Милан хотноо загвар дизайны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа  аж.

Мөн сурахынхаа хажуугаар “GIANNI TOLENTINO” брендэд дизайнараар ажиллаж,  “BVLGARI” брендийн шинэ сүрчигэнд зориулж урласан өөрийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монгол үндэсний хувцасныхаа хэв маягийг харуулж чадсан байна.

Хувцас загвар гэдэг бол хувцас, гоёл чимэглэлийн эдлэлд дизайны элментүүд, гоо сайхны мэдрэмж, байгалийн гоо үзэсгэлэнг тусган оруулах урлаг гэдэг. Түүний энэ загвар дэлхийд аль хэдийн байр сууриа олсон том брендийн “нүүр царай” болоод байгаа юм.

Ийнхүү А.Түвшинзаяа дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч, эх орныхоо нэрийг гаргаж буй олон сайхан залуусын нэг болж чаджээ.

П.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...