English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Европийн орнууд ”Mars”, ”Snickers”-ийг хоригложээ

"Snickers” шоколадыг аюултай хүнс гэж үзэн Европ болон гадаадын өөр хэд хэдэн оронд идэхийг хоригложээ.

Америкийн томоохон шоколадны үйлдвэрлэл “Mars”, “Snickers”-ний Герман дахь салбарын шоколаднаас хуванцрын хэлтэрхий гарч ирсний учир хэдэн сая ширхгийг худалдаалахыг хориглосон байна. Учир нь Германы хэрэглэгчийн худалдаж авсан “Snickers”-ний дотроос улаан хуванцрын хэлтэрхий гарч иржээ. Үүнийг гаднах хайрцагных нь хэсэг гэж үзсэн. Германы салбар аюулгүй байдлын үүднээс тухайлсан шоколадтай хамт үйлдвэрлэгдсэн бүх sneakers-ыг худалдаанд оруулаагүй. Тус явдлаас үүдэж уг шоколадыг аюултай хүнс гэж үзэн 55 оронд худалдаалахыг хориглосон аж.

Харин Нидерланд дахь “Mars” үйлдвэрлэлийн албаны Элинь Бижвелд Францын AFP мэдээллийн агентлагт “Герман, Их Британи, Франц, Бельги, Испани, Азийн орнуудаас Вьетнам, Шри Ланка зэрэг орон багтсан” гээд 55 орны жагсаалтыг бүгдийг дурдахаас татгалзсан. Ийнхүү 55 оронд “Snickers”  “Mars” шоколадны үйлдвэрлэлийг зогсоожээ. Доорх бичлэгт Газа хотод snickers-ыг устгалд оруулж байгаа аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...