English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН АЙМШИГТ ХЭРЭГ ГАРСААР

Бага насны хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийн золиос болсоор байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудлыг өндөрт тавьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шиг. Жагсаал хийж, хэдэн мянгаараа нэгдэж байгаа ч нийгэм дэх тэр бугшмал, бузар зүйл алга болохгүй явна. Таних танихгүй хүний бэлгийн дур хүслийг хангахаар энэ хорвоод мэндэлсэн мэтээр балчир үрсдээ хандах тэр оюуны доройтолд орсон хэсгийг яалтай. 

Ингэж хэлэхийн учир нь, бид хэдхэн хоногийн өмнө хүүхдийг хүчирхийллээс ангижруулах жагсаал хийсэн. Гэтэл бараг жагсаалын маргаашнаас дахин тийм нэгэн бузар гэмт хэрэг үйлдэгдсэн байх. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны шөнө дөрвөн настай охин бусдад хүчиндүүлсэн тухай хэрэг гарсан байдаг. Үүнээс гадна дээрх хэргийн мэдээлэл түгснээс хоёрхон хоногийн дараа үүрийн 05:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт, гутамшигтай хэрэг дахин болов. Уг хаягт оршин оршин суух, 23 настай Ш гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн настай дагавар охиноо хүчирхийлсэн байна. Тэрбээр өөрийн хийсэн гутамшигт, бузар хэргээ үйлдээд, хэргийн газраас зугтаж, оргон зайлах гэж оролдсон ч хуулийнхны хараа хяналт дороос зайлж чадаагүй байна.  

Энэ мэт хүнээ байсан, ад чөтгөр мэт адгууснаас доор, хүмүүс биед хувилсан, балмад новшнууд дэндүү олширчээ. Магадгүй хуулийн ял оноох, үйлчлэх хугацаа бага ч мэт. Учир нь, ялын дээд хэмжээ 25 жил. Ийм бусармаг, хүний ой тойнд багтахааргүй хэрэг үйлдэх нөхдөд оноох ял дэндүү бага юм уу гэсэн зүйл ч сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцөөр явж эхлэв. Яагаад тэднийг төр 25-хан жилээр нийгмээр тусгаарлах ёстой гэж. Бүх насаар нь хорьж ч болох талтай. Энэ зохицуулалт дутаад байна уу. Тиймээс ч адал балмад хэрэгтнүүд хуулиас эмээхгүй яваа биз.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...