English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ч.Сайханбилэг өчигдөр орой Монголдоо ирсэн

Зарим албан бус сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр орой Өмнөд Солонгосоос ниссэн нислэгээр Улаанбаатарт ирсэн гэж мэдээлсэн юм. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар хэд хэдэн хүнийг АТГ-ынхан дуулиант баривчилагааг эхлүүлсэн. Одоогоор нэр бүхий таван хүнийг сэжигтнээр татаж цагдан хориод байна.

Сайханбилэгийн хувьд АНУ-д байсан бөгөөд эх орондоо ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар байцаалт авна гэдгийг АТГ-ынхан мэдээлж байсан
Гадаад байсан түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, албадан авчирна гэсэн мэдээлэл цацагдаж байсан ба тэрбээр гадаадааас энэ талаар захидал илгээн Монголд өөрийн биеэр очсон даруй мэдүүлэг өгнө гэж байв.Тиймээс одоо эх орондоо ирсэн бол асуудал яаж шийдэгдэх нь тун удахгүй тодорхой болох болов уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...