English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ливерпүүл хагас шигшээд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн дунд шөвгийн хариу тоглолт эхэллээ. Энэ шатанд учраа таарсан Английн Ливерпүүл болон Манчестер Сити клубуудын тоглолт Манчестер хотын “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багийн эхний тоглолтонд Ливерпүүл клуб талбайдаа 3-0 харьцатай хожоод байсан юм. Иймд Манчестер Сити клуб хариу тоглолтонд заавал хожих даалгавартай талбайд гарсан. Талбайн эздийн тоглолт эхний минутаас л хүчтэй довтолгоогоороо Ливерпүүл клубыг сандаргаж байсан бөгөөд ердөө эхний 2 дахь минутанд Г.Жесүс гоол оруулсан. Гэхдээ энэ өдөр талбайн эзэд шуургалсан довтолгоогоор эхлүүлсэн ч Ливерпүүл клуб бөмбөгийг барьж, тоглолтын хэв маягийг өөрчилж цаашлаад 2-р хагаст гайхалтай эргэн ирэлт хийж М.Салах, Р.Фирмино нарын гоолоор ялалт байгуулсан.

  • Манчестер Сити 1-2 Ливерпүүл (гоол: Г.Жесүс 2’, М.Салах 56’, Р.Фирмино 77’)

Шар хуудас: Эдерсон 14’, Б.Силва 30’, С.Мане 14’, Т.Александр-Арнолд 29’, Р.Фирмино 35’, ван Дейк 65’

Манчестер Сити: Эдерсон, Э.Лапорте, Н.Отаменди, К.Уокер, Фернандиньо, Д.Силва (С.Агуэро 66’), де Брюйне, Б.Силва (И.Гюндоган 74’), Л.Сане, Г.Жесүс, Р.Стерлинг

Ливерпүүл: Л.Кариус, Э.Робертсон, Д.Ловрен, ван Дейк, Т.Александр-Арнолд (Н.Клайн 81’), Ж.Милнер, Ж.Вейналдум, А.Окслейд-Чемберлен, С.Мане, Р.Фирмино (Р.Клаван 81’), М.Салах (Д.Ингс 89’)

Ийнхүү Ливерпүүл клуб Манчестер Сити клубыг талбайд нь 2-1 харьцаатай буулгаж авснаар хоёр тоглотын нийлбэр дүнгээр 5-1 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...