English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар улсын 1.4 тэрбум төгрөгөөр байр авсан хэргийг шүүж байна

Өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг шүүх хурал болно гэсэн тов зарласан. Шүүх хурал өнөө өглөө 08:30 цагт эхэлжээ. Одоогоор хурлын явцын талаарх мэдээлэл ирээгүй байна.

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг тойрсон нэлээд хэдэн асуудал олон нийтэд ил болж байсан цаг саяхан. Тодруулбал, түүнийг УБТЗ-ын мөнгөөр өөртөө гутал авч өмссөн. Ингэхдээ албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ "Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөнө” гэсэн талаар хэвлэлээр гарч байв. Үүгээр ч зогсохгүй УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар унаж байсан хувийн машинаа УБТЗ ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай ч яриа УБТЗ дээгүүр ам дамжсаар байсан. 
Тухайн үед Төрийн өмчийн хорооноос “Л.Пүрэвбаатар дарга төмөр замын хөрөнгөөс 200 сая төгрөгөөр LEXUS маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө орон сууц авахуулсан нь илэрсэн” гэх албан тоот ч илгээж байсан удаатай. Түүнийг тойрсон хамгийн том асуудал нь 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсан явдал байв. Тэгвэл мань УБТЗ-аас холдсон ч албаны мөнгөөр авсан байраа буцааж өгөхгүй байгаа сурагтай. 
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа “Пүрэвбаатар гуай! Одоо болоо юм бишүү? УБТЗ-ын мөнгөөр авсан наад байраа чөлөөлж өг. Ерөнхий хороо буцааж аваад нийгэмлэгт мөнгийг нь эргүүлж авах шийдвэрээ гаргасан. УБТЗ-д өнөөдөр тансаг байр хаус хэрэггүй. Наад мөнгөөр чинь хэдэн бор замчдадаа гайгүй сайхан орон сууц хэдийг аваад өгчихмөөр байна. Эвээр хэллээ шүү! Бүтэн жил хүлээлээ. Тэвчээр алдарч байна!” хэмээн бичжээ. 
Эндээс харахад Л.Пүрэвбаатарын албаны мөнгөөр тансагласан нь илрээд зогсохгүй хувьдаа авсан орон сууцыг нь УБТЗ-д буцааж авах шийдвэр хэдийнэ гарсан аж. Гэтэл Л.Пүрэвбаатар 1.5 тэрбумаар авсан орон сууцаа чөлөөлж өгөхгүй гэдийж, төмөр замынханд багагүй төвөг удаж байгаа бололтой.

Erennews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...