English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
С.Баярыг нэг сар хорихоор боллоо

2018-04-12 14:16:0

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын 25 дахь С.Баярыг 30 хоног цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Улмаар түүнийг нэг сар цагдан хорихоор боллоо. 

Түүнийг “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан цагдан хориод байгаа.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж буй цагдан хорионы шүүх хуралд С.Баяр онлайнаар оролцсон юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...