English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Шүүгчид Л.Пүрэвбаатарын толгойг илээд өнгөрөв үү?

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал боллоо. Түүнийг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.5 тэрбум төгрөгийн байр авхуулсан гэж буруутгасан юм. Шүүх хурал өглөө 08:30 цагт эхэлсэн.

Улмаар 13:00 цагийн үед УБТЗ ХНН-ийн Олон нийттэй харилцах албанаас шүүх хурлын эцсийн шийдвэрийг нээлттэй танилцуулсан билээ. Уг нээлттэй танилцуулгад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д буцаан өгүүлэхээр шүүхээс шийдвэрлэлээ” хэмээн дурдсан байв. Шүүгчдийн үзсэнээр, “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй ажээ. Харин Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллах үүрэгтэй.

Тиймээс шүүхийн шийдвэртэй холбоотойгоор УБТЗ-аас энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд зарцуулна гэж мэдэгдэв. Харин бусад шийтгэл, хөрөнгө хувьдаа завшсан зэрэг шалтгааны талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Ерөөс Л.Пүрэвбаатарыг өндөр үнэтэй байраа буцаагаад өгчих гээд л шүүх хурал өндөрлөсөн бололтой. Тэгвэл энэ этгээд УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа өөр олон асуудалд хутгалдаж байсныг шүүх энэ удаад авч хэлэлцсэнгүй юу, эсвэл хэрэгсэхгүй хаяв уу гэдэг нь анхаарал татаж байна.

Л.Пүрэвбаатар нь УБТЗ ХНН-ийн даргаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулж авсан. Энэ асуудал хувь нийлүүлсэн хоёр улсын төрийн хэмжээнд яригдаж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Хамгийн гол нь, мань эрийн мөнгө хувьдаа ашигласан хэрэг үүгээр дуусахгүй. Бүр өмд гуталны асуудал ч олны дунд тоглоом шоглоом болж байлаа.

Тухайлбал, түүнийг УБТЗ-ын мөнгөөр өөртөө гутал авч өмссөн, тэр нь 600 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэрбээр ийн гутал авснаа "Энэ гутлыг чинь би ажлын зориулалтаар өмсөнө” гэж тайлбарласан талаар хэвлэлүүдийн шар мэдээний буланд бичигдэж байсан. Дээр нь мөн л “ажлын зориулалтаар" гэх шалтгаан дурдан албанаас 1.8 сая төгрөг гаргуулж, ноолууран пальто авч байсан нь олны дунд онигоо шиг яригдаж байлаа.

Үүгээр ч зогсохгүй УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар унаж байсан хувийн машинаа албандаа өндөр үнээр шахсан гэдэг. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос “Л.Пүрэвбаатар дарга төмөр замын хөрөнгөөс 200 сая төгрөгөөр LEXUS маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө орон сууц авхуулсан нь илэрсэн” гэх албан тоот ч илгээсэн нь мөн л сэтгүүлчдийн гарт орж, олон нийтэд хүрсэн.

Тэгж байтал энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа “Пүрэвбаатар гуай! Одоо болоо юм биш үү? УБТЗ-ын мөнгөөр авсан наад байраа чөлөөлж өг. Ерөнхий хороо буцааж аваад нийгэмлэгт, мөнгийг нь эргүүлж авах шийдвэрээ гаргасан. УБТЗ-д өнөөдөр тансаг байр, хаус хэрэггүй. Наад мөнгөөр чинь хэдэн бор замчдадаа гайгүй сайхан орон сууц хэдийг аваад өгчихмөөр байна. Эвээр хэллээ шүү! Бүтэн жил хүлээлээ. Тэвчээр алдарч байна!” хэмээн бичиж байсан.

Энэ бүх дуулиан тасраагүй байхад Л.Пүрэвбаатар газрын наймааны асуудалд ч нэр холбогдоод авчээ. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар сард нэр бүхий хэвлэлд түүнийг УБТЗ-ын мэдэл дэх Хандгайт дахь хүүхдийн зуслангийн эдэлбэр газраас нэр бүхий хүмүүст газар хуваарилан шилжүүлэх гэж байсан нь илэрснийг бичиж байв. Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасан гэдэг.

Ингэхдээ Л.Пүрэвбаатар Хандгайт дахь хүүхдийн зусланг шинэчлэх төсөл боловсруулж “Хандгайт хүүхэд залуучуудын спорт-амралтын цогцолбор” өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн байгаа юм. Гэхдээ үндсэн зорилго нь Хандгайтын зуслангийн эдэлбэр газраас байгууллагын өндөр настан, албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа бичсэн байж. Тэдгээр хүмүүс нь Л.Пүрэвбаатартай ойр дотно харилцаатай хүмүүс байжээ.

Ер нь мань эр хоёр жилийн хугацаанд төмөр замын даргаар ажиллахдаа зүгээр суугаагүй. Тухайлбал, 2015 онд АТГ-аас УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар болон тус нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдсон Л.Даваапил нарт хариуцлага тооцох талаар Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлж байжээ.

Тэр үед Л.Даваапилийг УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшихэд АТГ-аас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Улмаар Л.Даваапил нь хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Ингээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзжээ.

Гэтэл УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар АТГ-ын шийдвэрийг үл хэрэгсэж, Л.Даваапилийг ажилд томилсон байна. Л.Даваапилийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр шалгагдаж.шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. Хамгийн гол нь түүнийг ажилд томилох үед ял эдэлж буйд тооцох хугацаа дуусаагүй байсан гэдэг.

Ер нь Л.Пүрэвбаатарын өдүүлсэн асуудлыг тоочвол нэлээд урт жагсаалт хөвөрнө. Харин түүнийг шүүхээс зөвхөн 1.5 тэрбумын хаус бариулж, хувьдаа авсан гэдгээр нь л авч хэлэлцэж, тэрийгээ буцаагаад өгчих гэх төдийгөөр шийтгэсэн нь хачирхалтай.

P.Саруул

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...