English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ШАЛТГААНГҮЙ ТУРАХ АЮУЛТАЙ

Хүмүүс жингээ хасахын тулд  ихэвчлэн хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийдэг.  Гэвч ямар ч учир шалтгаангүй турж, эцээд байвал таны бие аюулд орсны илрэл юм.

Тухайлбал чихрийн шижин өвчний үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг бол шалтгаангүйгээр жин хасах явдал юм. Энэхүү өвчний үед цусан дахь глюкозийн хэмжээ нэмэгдэж, инсулины ялгаралт буурдаг байна. Энэхүү өвчний үед жин хасах нь дараах 2 шалтгаантай: Ойр ойрхон шээснээр шингэний дутагдалд орж, цусан дахь сахараас калорийг шингээх чадалгүй болдог тул бие махбод тэжээлийн дутагдалд ордог. Мөн инсулины хэмжээ багассанаар энергиэ нөхөхийн тулд өөх тос, булчинг задалж, жин хаяхад хүргэдэг байна.

Элдэв төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан олон янз. Эрдэмтэд өнөөг хүртэл хортой хоргүй хавдар үүсгэгч хүчин зүйлийг гүйцэд тогтоогоогүй болно. Зарим хорт хавдрын шинж тэмдэг огт мэдэгдэхгүй явагдах нь ч бий. Гэхдээ өөрийгөө чагнадаг, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүст бие организмын яльгүй өөрчлөлт, зовиур ч бай анзаарагдаж болно. Хоол ундандаа хэвийн боловч тодорхой шалтгаангүйгээр тураад байгаа бол эмчид хандах нь хамгийн зөв арга юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...