English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
П.АНУЖИН: СҮҮ МАХ ХОЁРИЙГ БИТГИЙ ХАМТ ХЭРЭГЛЭЭРЭЙ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, продюсер П.Анужин зөв амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэх болсон. Өөрөө маш хүнд өвдөж зөв хооллолтын ачаар эрүүл мэнд, гоо сайхнаа эргүүлэн олж авсан гэдэг.

Монголын энэ нийгэмд эрүүл хоол хүнс, эрүүл мэндийн үндсэн суурийн талаар боловсрол төдийлөн сайн биш байна гэж харж байна. Ус балгахаас эрүүл мэнд эхэлнэ. “Арьсаа гоо сайхан байлгамаар байна”, “Хүүхдээ эрүүл байлгамаар байна” гэж бодож л байгаа бол уснаас эхэл. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас гоо сайхан эхэлдэг тухай тэрбээр хэлж байсан. 

П.Анужин хэлэхдээ “Монголчуудын нэрлэдгээр “Алтан медальт” хоол болох Бантанг хүртэл шүүмжлээд авсан тэрээр мах,гурил хоёрыг битгий хамт хэрэглэ хэмээн сургаад авсан. Дараагаар нь сүү, мах хоёрыг хамт хэрэглэхгүй байхыг сануулаад авсан тэрээр “За нэг сайхан амаръя, банштай цай ууя гэдэг. Би та нарт нэг л зүйл хэлье. Сүү гэдэг чинь төрсний дараа л эх амьтнаас асгардаг зүйл.

Тэгэхээр маш их хайраас гарна, тэр эх амьтан чинь үрдээ л өгөх гээд байгаа биз дээ? Тугалаа том болгох гээд л дэлэнгээс нь сүү гоожоод байгаа юм биш үү? Эх хүнд ч гэсэн төрсний дараа л сүү гоождог болохоос төрсний дараа сүүгээ урсгаад явж байдаг ээж байдаг юм уу? байхгүй. Тэгэхээр сүү гэдэг чинь ийм нандин юм байх нь байна ш дээ.

Тэр сүүн дотор нь өөрсдийг нь нядлаад тэр махыг нь чанаад идэж байгаа энэ хоол хүнлэг, бидэнд шим тэжээл болох хоол мөн үү? Тэгэхээр ийм айхтар хоол бидэнд эм болно гэж уулаасаа байхгүй. Хэн эрүүл чийрэг, сайхан явдаг вэ гэвэл байгалаа хайрласан, байгалийн хуулийг хүндэтгэсэн хүн л эрүүл, саруул, оюун болоод сэтгэлийн хувьд сайхан явж чаддаг. Энэ бол бидэнд өгөгдсөн хууль” хэмээжээ. Хамгийн гол нь  өдөрт 1,5 литр усыг бага багаар уух”-ыг зөвөлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...