English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Гурван монголын нэг нь ядуу

Гурван монголын нэг нь ядуу

Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэдгийг Монгол Улсын Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо Төрийн ордны их танхимын индрээс тунхаглахдаа хамтатган зарлав.

Манай улсын 907 мянган иргэн ядуу гэх энэ ангилалд байгааг статистикийн судалгаа гаргасныг ийнхүү түгээв. Үндэсний статитистикийн хорооноос ядуурлын судалгааг таван жил тутамд хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд 2 жил тутамд явуулдаг болж. Үүний дүнд бид ядуурал нэмэгдэж байгааг ойрын хугацаанд оношилж, эмчлэх боломжтой болжээ. 

146 мянгаар нэг сар...

Монгол Улсад 907.5 мянган хүн ядуу амьдарч байгаа нь судалгаагаар гарсан. Энэ нь гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Тэд нэг сард 146 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. 

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Монгол Улсад 907.5 мянган хүн ядуу амьдарч байгаа нь судалгаагаар гарсан. Энэ нь гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Тэд нэг сард 146 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. 2014 онд 634 мянган хүний сарын хэрэглээ нь 146 мянган төгрөгөөс доогуур байсан бол 2016 онд 907.5 мянга болж өссөн гэлээ. 
Ядуурал 2014 оныг хүртэл буурч ирсэн ч сүүлийн жилүүдэд огцом өсч, ядуу өрх 146 мянган төгрөгөөр сарын хэрэглээгээ хангаж байгаагийн дийлэнхийг буюу хүнсэнд 45702, тээвэр холбоонд 9697, хувцсанд 16137, халаалтад 7198 төгрөг зарцуулдаг байна. Харин ядуу хүн нэг сард эрүүл мэнддээ 2278 төгрөг, боловсролд 3974 төгрөг зарцуулж байгаа харамсалтай тоо гарчээ. Ингэж амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн тоо нэмэгдсэнээр дундаж давхарга үгүй болж баян, ядуу гэсэн хоёрхон давхарга бий болоход ойрхон болжээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Өнөөдөр бид 30 хувийн ядууралтай болсон байна. 2014 онд 20 орчим хувьтай байсан ядуурал хоёрхон жилийн дотор бараг 10 функтээр нэмэгдэж 30 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор эдийн засаг доройтсоны улмаас 1990-ээд оны төвшинд очжээ. 

Монгол Улсад 907.5 мянган хүн ядуу амьдарч байгаа нь судалгаагаар гарсан. Энэ нь гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Тэд нэг сард 146 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. 

Ядуурал хөдөөд буурсан...

Ядуурлын өсөлтийг харахад хөдөөд 34.9 хувь, хотод 27.1 хувь буюу зүүн бүсэд өндөр, Улаанбаатар хотод бага байгаа юм. Гэвч 2012-2016 оны хоорондох хугацааг бүхэлд нь авч үзвэл үзүүлэлт эсрэгээрээ буюу ядуурал хөдөө орон нутагт илүү буурчээ. 

Тодруулбал, Дэлхийн банкнаас 2006 онд явуулсан Ядуурлыг бууруулах судалгааны тайланд үүнийг дэлгэрэнгүй дурдсан байна. “Ядуучууд хөдөө амьдарч мал маллаж, олон хүүхэдтэй байдаг ч тэд нь бага сургуульд суралцахаас хэтэрдэггүй ба ядуу өрх орлогынхоо ихээхэн хэсгийг гэр орноо дулаацуулахад зарцуулдаг. Улс орон даяар ядуурлын байдал өөр өөр байдаг. Хотод ядуучууд хүн амын 30 хувьд байдаг бол хөдөөд 43 хувь хүрдэг. Баруун бүсэд хүн амын хагас нь ядуу гэж ангилагдсан ба энэ нь Улаанбаатарын ядуучуудаас хоёр дахин олон байгаа тоо юм. Ядуучуудын дотроос малчин өрх хамгийн том хувийг эзэлж, өрхийн тэргүүн нь эдийн засгийн аливаа хэлбэрийн ажил эрхэлдэг өрх дотроос малчид ядуурах байдал нь хамгийн их байна.

Ядуу Монгол хүний нийтлэг төрхийг гаргая гэвэл хөдөө амьдардаг, олон хүүхэдтэй, мал малладаг, бага сургуульд сурсан буюу түүнээс доош боловсролтой хүн байхаар байна. Бусад орны хүмүүстэй харьцуулахад ядуу Монголчууд урт хахир өвлийг давахын тулд түлээ түлшинд орлогынхоо маш их хувийг зарцуулж байна” гэж илтгэлд дурдсан байлаа.

Харин 2017 оны эцсээр нэгтгэсэн үзүүлэлтээр бол ядуу монгол хүний нийтлэг төрх хөдөө амьдарч мал малладаг төрхөөс өөрчлөгдөж нийслэлийн гэр хороололд амьдардаг, зуухандаа дугуй түлдэг иргэнээр солигдож байгаа байх нь. 

Агаарын бохирдлын зардал манай дотоодын нийт бүтээгдэхүүний 8-13 хувьд хүрч байгааг Азийн хөгжлийн банкнаас тогтоож өндөр гэж үзэж байгаа аж. Гэтэл уг агаарын бохирдолд ядуу хүмүүс хамгийн ихээр өртдөг гэдгийг мөн хэлэв. Түлээ түлшний зардалд сард 7896 төгрөг зарцуулж буй ядуу хүн болон тэдний үр хүүхдүүд агаарын бохирдолд ихээр өртөж үүнээс шалтгаалах өвчинд нэрвэгдэж байгаа аж. Тиймээс тус банкнаас гаргасан “Монголын эдийн засгийн төлөв” илтгэлдээ, шилжих хөдөлгөөнд болгоомжтой хандах хэрэгтэйг зөвлөсөн байлаа.

Халамж биш ажил...

2016 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амыг ядуурлаас гаргахад сард 34.1 тэрбум төгрөг шаардлагатай байна. Хэрэв нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээс нэг ч төгрөг олгоогүй бол нийт хүн амыг ядуурлаас гаргахад сард 93.6 тэрбум төгрөг шаардлагатай байх байжээ. Нийт хүн ам нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээс нэг сард нийтдээ 144.3 тэрбум ₮ хүлээн авдаг. 

Хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын Хүүхдийн мөнгөн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн Г.Бямбалхамын хэлснээр, Монгол Улсад өрхийн дундаж орлого 1 сая төгрөг. Гэвч нийт өрхийн 72.3 хувь нь нэг сая төгрөгөөс бага орлоготой байсаар байна. 

Монгол дахь ядуурлыг бууруулах гол арга нь 907 мянган иргэнээ цалинтай орлоготой болгох. Ямар нэгэн нам үнэмлэхүй олноор ялснаар бус, орон сууцыг олноор барьж ашиглалтад оруулснаас бус ажлын байр бий болгосноор л ядуурал багасдаг гэдгийг өнгөрсөн арваад жилд бид харсан. 

Эцэст нь нэгэн судалгааны дүнг танилцуулья. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) Дэлхийн банктай хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 орны 51 мянган гэр бүлээс авсан иргэдийн улс төрийн идэвхийг харуулсан судалгаагаар манай улс дэд байрт оржээ. Энэ нь нийгэм улс төрийн шилжилт хийсэн орнуудын иргэдийн үзэл бодол, хандлагад ямар өөрчлөлт гарч байгааг тандах зорилготой аж. Судалгаанд оролцсон орнуудаас Албани улсын иргэд хамгийн их улстөржсөн хүмүүсээр тодорсон байна. Албаний эрэгтэйчүүдийн 27, эмэгтэйчүүдийн 15, дунджаар иргэдийн 21 хувь нь ямар нэгэн улс төрийн намын харьяалалтай байжээ.

Авлига, Аз жаргалын индекс зэрэг чухал олон үзүүлэлтээр байнга сүүл мушгидаг Монгол Улс улстөржих энэ үзүүлэлтээр дэд байрт шалгарсан байгаа юм.

Монголын эмэгтэйчүүдийн 16 хувь, эрчүүдийн 18 хувь, дунджаар иргэдийн 17 хувь нь улс төрийн намын гишүүн байгаа нь нотлогдсон байна. Эдгээрийн араас Тажикистан, Монтенегро улсуудын иргэд 14 хувиар удаалжээ. Гэтэл Европын орнуудын дундаж үзүүлэлт нь долоон хувь байдаг аж. Судалгаанд энэ талаар тайлбарлахдаа улс орон нь ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэжээ.

Монголын гурван хүний нэг нь ядуу бол гурван хүний нэг нь аль нэг намынх гишүүн байна.

Eagle.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...