English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж байна

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК 2018 онд компанийнхаа сайн засаглалыг хөгжүүлэх, хийж бүтээсэн зүйлээ тайлагнах, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсох, хамтарч ажиллах зорилгын үүднээс Өмнөговь аймгийн 14 суманд "Нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан билээ. Тэгвэл өдгөө тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Хуралдаан 98 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд компанийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байгаа аж. Хуралдаан хоёр өдөр үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, Тавантолгой ХК, 2017 онд 450 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан агаад улсын татварт 165 тэрбум төгрөг төлсөн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...