English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хүүхдийн мөнгийг улстөржүүлэх шалтгаан юу байв

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Энэ асуудлыг шийдэхэд Төсвийн тухай хууль зөрчих үү, төсвийн тодотголыг заавал хийх шаардлагатай юу гэдэг нь гол асуудал болоод байв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодруулахдаа “Нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн бодлогыг тохирох гэж АХБ, ОУВС, Японы “Жайка” зэрэг байгууллагатай дөрвөн сарын турш хэлэлцээ хийж 80 хувьд олгохоор болсон. Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар олгож байхад газрын дорх баялгаас хамаарч нийтэд нь олгож болдог байсан. Одоо бол хүүхдийн мөнгийг Халамжийн хуулийн дагуу олгосон. Тиймээс зорилтот бүлэг хамрагдах ёстой” гэв.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын С.Чинзориг: “Миний төсөв дээр халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төлөвлөн 40 тэрбум төгрөг орж ирсэн. Төсөв нь байгаа учраас үүнийг хүүхдийн мөнгө рүү шилжүүлж олгохоор хэлэлцүүлж байгаа юм” гэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат : “Худлаа л яриад байна даа. Монголд баян, ядуу хүүхдийн тухай ойлголт байх ёсгүй. Тиймээс 60 хувь, 80 хувь гэж байх ёсгүй. Монголын хүүхдүүд тэтгэмж авах бол бүгд л ижил тэгш авах ёстой” гэсэн юм. Хүүхдүүддээ 100 хувь олгож 40 тэрбум төгрөг харамлатлаа ядуураагүй гэдгээ харуулчих л даа. Төсвийн тодотгол хийх нь зөв. Энэ УИХ-ыг Сангийн сайд бүү хуур” гэв.

Ч.Хүрэлбаатар: “Би нэг их худлаа яриад яваад байдаггүй юм аа. Тэдгээр байгууллагатай яах аргагүй дөрвөн сар ярьсан. Дэргэдээ гэрчүүдтэй ярьсан. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагатайгаа тохирохоос өөр хэнтэй ярих юм бэ гэв.  

Erennews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...