English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Г.БААСАН “ГОЛОГДЖЭЭ”

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасангийн нэрийг АТГ-ын даргад дэвшүүлсэн ч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “голжээ”. Тэрбээр олны анхаарлыг татсан сэдвүүдийг тунчиг овсгоотой шүүрч, ойр ойрхон хэвлэлийн хурал хийх болсон. Энэ нь түүний рейтингийг нэлээд өсгөж, АТГ-ын даргын төлөөх марафонд эхний 10-т багтсан байна. Харамсалтай нь шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар “гологджээ”.

Учир нь “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Ингээд АТГ-ын марафонд Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар түрүүлсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...