English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Монголросцветмет” –ийн До.Ганболдын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ

Авлигатай тэмцэх газарт сүүлийн үед албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оноос АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн авлига, хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлж нэр бүхий хүмүүсийг  цагдан хорьсон билээ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд, албан тушаалаа урвуулан  ашиглаж, улсад  их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийн гаралт ихэссэн ч энэ нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн шалгагдаж дуусаагүй байгаа билээ.

Эдгээрээс нэгэн хэргийг онцлоход, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр АТГ-аас “Монголросцветмет”-ийн захирал  До.Ганболдыг хятадын компанид зах зээлийн үнээс доогуур төмөрлөг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьж байсан билээ. Тодруулбал, түүнийг   тун ойрын хүрээний хамаатан саднаа оролцуулсан их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд  холбогдсоныг  хууль хяналтынхан олж тогтоосон гэдэг.

Энэ талаар албаны хүнээс асууж тодруулахад  “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллага явуулж байна” хэмээсэн юм. Тэгэхээр энэ хэрэг бүтэн зургаан сарын хугацаанд шалгагдаж байхдаа ямар үр дүн ахиц гарав гэдгийг хуулийнхнаас асуумаар байна. Уг нь албан тушаалын хэргийг “том”, “жижиг” гэж ялгаварлаад, зөвхөн томыг нь шалгаад, жижигийг нь орхигдуулна гэсэн юм байхгүй. Хуулиар бидэнд ямар хэрэг шалгахаар харъяалуулсан байна, бид тэрийг шалгах үүрэгтэй. Тэгээд ч энэ төрлийн хэрэгт том, жижигийн ялгаа байхгүй. “Жижиг” гэж нэрлээд байгаа тэр хэргүүд ч цаанаа нийгэмд, ард түмэнд маш их хор хохирол учруулдаг гэдгийг нэгэн хуульч хэлж байсан удаатай. Угтаа өнөөдөр нийгэмээрээ Оюу-Толгой, Дубайн гэрээ гэж ярьж байгаа ч магадгүй хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ намжааж олны анхаарлын төвөөс хол байлгахын тулд зориудаар олон нийтийн анхаарлыг энэ мэт дуулиант хэрэг рүү чиглүүлж байж ч мэднэ. Эдгээрийн нэг нь “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирал До.Ганболдын энэхүү албан тушаал, авлигын гэмт хэрэг байж ч болно. Тиймээс АТГ-ын дарга Х.Энхжаргал аа, До.Ганболдын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ.

Erennews.mn

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...