English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ши Жиньпинийг дэлхийн удирдагчаар нэрлэв
"Форбс" сэтгүүлээс уламжлал болгон тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын жагсаалтыг Хятад улсын дарга Ши Жиньпин тэргүүллээ. Сэтгүүлийн редакцийн онцлон дурдсанаар, Ши Жиньпин дэлхийн олон улсад Хятадын нөлөөллийг тогтоож, улс төрийн зорилгоо биелүүлж буй удирдагч юм байна. Жагсаалтыг хэдэнтээ тэргүүлсэн Оросын Ерөнхийлөгч В.Путин удаах байрт бичигджээ. Түүний тухай "В.Путин 2000 оноос ОХУ-ыг удирдаж байгаа бөгөөд энэ жилийн сонгуулиар 77 хувийн саналаар ялалт байгуулсан" хэмээн бичжээ. Гуравдугаарт АНУ-ын Еренхийлөгч Дональд Трамп бичигдсэн бол Германы канцлер Ангела Меркель дөрөвдүгээр байр эзэллээ. Харин дэлхийн нөлөө бүхий удирдагчдын жагсаалтын тавд "Амазон" компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безос багтжээ. Тэрбээр сансар судлалын "Blue Origin" төсөл болон "Вашингтон пост" сонины эзэн юм. 
Жагсаалтын удаах байрт Ромын пап Франциск, "Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гейтс, Саудын Аравийн өв залгамжилсан хунтайж Мухаммед бен Сальман, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, "Гүүгл" компанийг үндэслэгч Ларри Пейж нар багтсан аж.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...