English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ЗУН МӨСТЭЙ ХҮЙТЭН УСАНД ОРОХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Зун хүйтэн усанд сэлэхгүй байхыг зарим эмч нар зөвлөдөг. Ханиад хатгаа авахаас эхсүүлээд усанд осолдох аюултай, эрүүл мэндэд муу хэмээн эмч нар үүнийгээ тайлбарладаг. Тэгвэл Америк болон Европын эрдэмтэд зуны улиралд хүйтэн усанд сэлэх нь харин ч эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байна.

Зун болохоор мөстэй хүйтэн усанд ордог хүмүүсийн бие бүлээн усанд, эсвэл ердийн нэг хүйтэн усанд ордог хүмүүсийнхээс хавьгүй илүү чийрэг байгааг судалж, тогтоожээ. Хүйтэн усанд тогтмол сэлдэг хүмүүсийн арьс юуны түрүүнд эрүүл чийрэг болдгоос гадна арьсны гадарга дээрх үсний зузаан нэмэгддэг учраас элдэв янзын өвчин.

Тэр дундаа арьсны харшил зэрэгт өртөх магадлал багасдаг аж. Түүнчлэн нэмэх 16-аас доош хэмтэй усанд ороод гарсан хүний булчингийн ажиллагаа идэвхтэй нэмэгддэг болохыг ч эрдэмтэд судалсан байна. Хэрэв та зуны дулаан улиралд мөстэй хүйтэн усанд тогтмол орж биеэ дасгах юм бол зөвхөн арьсны харшил гэлтгүй бусад олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтойгоос гадна энэ нь стресс тайлах хамгийн шилдэг арга болж чадах юм.

Учир нь заавал хүйтэн гэлтгүй усанд сэлэх, удаан хугацаагаар дотор нь хэвтэх нь хүний мэдрэлд таатай мэдрэмж төрүүлж, ядаргаа тайлдаг болохыг шинжлэх ухаан аль эрт баталчихсан хэмээн Америк, Европ эрдэмтэд хэлж байна. Гэхдээ эрдэмтэд, эмч нар нэгэн зүйлийг анхааруулж байгаа нь мөстэй хүйтэн усанд зөвхөн зуны дулаан улиралд орох хэрэгтэй болохоос өвөл орох нь эрүүл мэндэд тийм ч таатай биш гэнэ.

Ялангуяа Орос, Сибирь, мөн Европын зарим орны хүмүүс өвлийн улиралд харзны хүйтэн усанд ордог явдлыг эрдэмтэд, эмч нар гажиг буруу үйлдэл. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн тайлбарлаж байгаа юм. Учир нь гадаа хүйтэн байхад хүний биеийн эсэргүүцэл түүнийг дагаад янз бүрийн сөрөг урвалууд үзүүлж байдаг.

 

Гэтэл яг энэ үе дээр нь нэмээд харзны цэл хүйтэн усанд орсноор хүний биеийн дулаан алдагдаж, бие организмд хүчтэй урвалууд явагддаг. Эдгээрээс хамгийн хүчтэй урвал хүний тархин дотор болдог бөгөөд өвлийн улиралд олон дахин хүйтэн усанд орсноос болж мэдрэлийн ямар нэгэн өвчтэй болсон тохиолдол бодит амьдрал дээр нэг бус гарч байгааг ч эрдэмтэд болон эмч нар сануулж байгаа юм.

Тиймээс хэрэв та өвөл нь хүйтэн болдог газар амьдардаг бол зөвхөн зуны улиралд хүйтэн усанд орж биеэ чийрэгжүүлэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Ингэхдээ та анх удаа мөстэй хүйтэн усанд сэлэх гэж байгаа бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөг эхлээд авахад илүүдэхгүй. Учир нь цэл хүйтэн ус хүн хүний биед өөр өөрөөр нөлөөлдгийг мартаж болохгүй юм.

Эх сурвалж: BBC

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...