English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Банкийг зузаатгах буюу дахин хөрөнгөжүүлэх нь зөв үү?
Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл зургаан зүйл 16 бүлэг бүхий баримт бичгээс бүрдэж байна.Банк эрүүл байснаар санхүүгийн салбар эрүүл байна. Санхүүгийн салбар эрүүл байснаар эдийн засаг эрүүлжиж, хүчтэй болно. Эдийн засаг эрүүлжсэнээр  нийгэм бүхэлдээ эрүүлжих учраас банкны салбарын бүтцийг хийж буй хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьж байна. Өнгөрсөн оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийж эхлээд байна. Энэ нь банк санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж буй томоохон өөрчлөлт гэж салбарынхан хэлж буй.  Энэ хууль банкны салбарт хийгдэж буй өөрчлөлтийг иж бүрэн болгох чухал ач холбогдолтой гэж Монголбанк тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдсанаар арилжааны банк дампуу­рах эрсдэлээс хамгаа­лагдана гэсэн юм. Гэвч яагаад иргэдийг зээлийн хүү, шимтгэл, төлбөр, ху­­раамжаар дарамтад оруулж, монофоль байд­лаа тогтоож, нэг үгээр хэлбэл мөлжлөгийн сис­темд шилжсэн банкны хөрөнгийг төр нөхөж өгөх ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдрийн байдлаар банкууд зөвхөн шимтгэл хураамжаар жилдээ 40-50 тэрбум төгрөгийн орлого олж байна гэдэг. Нэг хувийн, 0.8 хувийн шимтгэл гэдэг бас л  мөнгө хүүлэх нэг хэлбэр. Банкууд зээлийн хүүгээ буулгадаггүй атлаа дахин төрөөс татаас буюу зузаатгал авах хууль батлуулахаар улайрч эхэлснийг зарим эдийн засагчид шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл банк дампуураад эхэлбэл Монголбанкны санхүүгийн зах зээлд дэхь оролцоо багасах магадлалтай гэдгийг ч хэлж буй. Арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг  өнгөрсөн онд баталсан банкны тухай хуулиар болон УИХ-дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн хэдий ч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах төвшинд нөлөө бүхий  УИХ-ын гишүүдийн лобби орж уг хуулийг батлаагүй. Тэгвэл улс төр, шийдвэр гаргах төвшинд  нөлөө бүхий улс төрчидтэй ил болон далдуур холбоотой арилжааны банкууд улам даварч дахин төрөөс татаас авах гэж зүтгэж эхэллээ. Намын бүлгүүд болоод эдийн засгийн байнгын хороод нь хаалттай хэлэлцсээр байгаа энэхүү хуулийн төсөл батлагдвал зээлийн хүү буурахгүй гэдгийг ч хэлж байна. Гэхдээ хадгаламж эзэмшигч болон харилцагч нарт эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн эрсдэл үүсэ­хээр байвал хадга­ламж эзэмшигчид ха­рил­цагчдад ачаалал очихгүй байх бололцоог урьд­чилан хангасан гэж хууль санаачлагчид онцлов.
 
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...