English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хүний гэдэс биеэ даасан тархитай

Орчин цагийн анагаах ухаан хүний бие махбодын бараг бүх хэсгийг мэднэ гэж эмч нар баталдаг. Гэвч хүн гээч амьтны бие цогцос өнөө хэр нь эрдэмтдийг гайхшируулж байна. Саяхан л гэхэд Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд хүний бищ махбодод "хоёр дахь тархи" гэдсэнд байрладаг гэсэн сонирхолтой мэдээллийг хийжээ.

Энэхүү таамаглалыг баталж буй судалгааны үр дүнгээ тэд Science Alert шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Судлаачдын хэлж буйгаар хүний ходоод, гэдэсний замд хэдэн сая нейрон байрладаг гэнэ. Эдгээр нейрон нь төв мэдрэлийн системээс хамааралгүйгээр бүдүүн гэдэсний булчингийн хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Ерөнхийдөө энэхүү систем нь төв мэдрэлийн системээс бүрэн хамааралгүй, хараат бус гэнэ. 

"Энэ бол үнэн хэрэгтээ тархи юм. Уг судалгаанаас өмнө хэн ч эдгээр олон тооны нейрон нь гэдсийг агшихад нөлөөлдөг гэж бодож байгаагүй" хэмээн профессор Ник Спенсер мэдэгдсэн байна. Эрдэмтдийн таамаглалаар бол "шинэ тархи" хэмээгдэж буй энэ хэсэг нь төв мэдрэлийн системээс түрүүлж үүссэн гэнэ. 

Шинэ тархи толгойд байдаг тархинаас дутуугүй нууцыг агуулдаг тулд энэ тал дээр судалгаа хийхээр төлөвлөж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...