English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Наадамд 3 болон 4 давсан үзүүлэлтийг амжилтын эрэмбэнд тооцохгүй гэв

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид /06.07/ хуралджээ.Тус хурлаар нэр бүхий аймгийн хурц арслангуудын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхдээ тэдний улсын баяр наадамд 4 ба 3 давсан үзүүлэлтийг тооцохгүй байхаар” шийдвэрлэсэн байна.

Тус тогтоолын дагуу аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын шинэ эрэмбийг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөх юм. Мөн энэ тогтоол гарсантай холбогдуулан МҮБХ-ны тэргүүлэгчдийн 2007 онд баталсан “Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг эрэмбэлэх журам”-ыг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...