English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
АНУ-ын Ерөнхийлөгч уулзалт болох газар руу хөдөлжээ
СИНГАПУР. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт буусан "Шангри-ла" зочид буудлаасаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар хөдөллөө гэж РИА Новости агентлаг мэдээлэв. 
Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болох юм.
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...