English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Он гарсаар 52 хүн хар тамхины хэргээр шийтгүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 152 хүнд холбогдох 69 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хэрэг 30-аар буюу 76.9 хувиар, холбогдогч 65 хүнээр буюу 74.7 хувиар тус тус өссөн дүн гарч байгаа.

Дээрх гэмт хэргүүдийг илрүүлэх явцад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Европын холбооны улсууд болон БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотоос хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, бусдад зарж борлуулдаг 10 бүлэг этгээдийн гэмт үйлдлийг таслан зогсоогоод байна.

2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр нийт 52 хүнд ял шийтгүүлээд байгаа. Үүнээс 31 хүнд 1-7 жил хорих ял, нэг хүнд 5.5 сая төгрөгийн торгуулийн ял, 1 хүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 16 хүнд ногдуулсан ялыг тэнсэж, гурван хүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...