English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Гендээ ч бий, Гоондоо ч бий гэдэг дээ... Алтантүрүү!!!

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг ардын сайхан үг бий дээ. Цэнхэр үст Цэрэн түүний бэр тэмээтэй аялагч Байгалмаа нарын хэрүүл хэдийн тогооноосоо хальжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дайтаж эхэлсэн хэрүүл 25-р суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр дахин үргэлжлэв. Айл гэрийн хэрүүлийн араас хөөцөлдсөн айлд хоногч Г.Алтантүрүү энэ удаад олны шүүмжлэлд их өртлөө. Учир нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг талыг хэт барив. Үүнээс үзхэд нэвтрүүлгээс хадам ээж болох Цэрэнг нь харлуулах зорилготой нь илт харагдах ажээ. Гендээ ч бий, гоондоо ч бий гэдэгчлэн аль, алиндаа л хэрүүлийн ундарга нь байж болох талтай. Үүнийг Г.Алтантүрүүгийн үзэл, бодолоор олон түмэнд ойлгогдуулж үл болох билээ. “Танайд хоноё”  гэх нэршилээр олонд хүрсэн нэвтрүүлэг айл, гэрийн хэрүүл хөөцөлдөж, алс холыг зорьсон нь хэн бүхний гайхширалыг эрхгүй төрүүлнэ. Хэрэв Алтантүрүү айлын хэруул шүүх гээд  байгаа бол хоёр талыг хоёууланг нь сонсож Цэрэнгийн яриаг мөн олонд дамжуулж түүнээс дүгнэлт хиймээрсэн. Гэтэл айлын эхнэрийн аманд нь орчих гээд ангайж суугаа нь хачирхалтай. Мөн ардаа архи тавьсан зураг нь сошиал орчиноор тархасан нь тус нэвтрүүлэг архинд халамцсан хүмүүсийн хов жив базсан эр, эм хоёрын яриа гэмээр болжээ. Г.Алтантүрүү үнэндээ айл, гэрийн хэрүүлийг яаж мэдэх вэ дээ. Эцэст нь гендээ ч бий, Гоондоо ч бий гэдэг үгийг дахин хэлье. Аливаа амжилтыг дууссаныхаа дараа олонд алдаршихаас бус дөнгөж эхэлж байж сенсаацилах нь хэн бүхэнд таатай санагдахгүй л болов уу. Алс хол аянд явж байгаа хүн аяны дөрөөндөө хэрүүлтэй явах нь билэгдэлгүй. Муу сайн ч эр нөхрийнх нь хань, үр хүүхдүүдийнх нь эмээ хойно бүсгүй хүний нинжин сэтгэлээр, эх хүний хатан ухаанаар хандаж ухаантай алхам хийх нь аялж буй Байгальмаад ач, тустай санагдана.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...