English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Интернэт дэх аюулгүй байдал өөрөөс тань хамаардаг

“Дээд айлаас чинь ус алдахаа больсон уу, нөхрийгөө тэр ажилд битгий ор гэж хэл. Хүүхдийн чинь багш оройтуулж давтлага хийлгэсээр л байна уу” гээд асуугаад байхаар нь өөрөө хэн билээ гэж асуутал "фэйсбүүк найз чинь байнаа" гэсэн хариулт өгсөн гэх яриа байдаг. Энэ яриаг үнэн худлыг мэдэхгүй ч гэлээ интернэт орчинд бид ийм маягаар бүхий л мэдээллээ дэлгэсээр л байдаг.

Интернэт орчин дахь аюулгүй байдал өөрөөс тань 100 хувь шалтгаалдаг. Үүнийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.

Зээл гаргаж өгнө

Орон сууцны 8 хувийн зээл гаргаж өгнө хэмээн бусдыг залилсан хэрэг өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн ахмад Б.Баатархүү хэллээ. Хуурамч Facebook хаягнаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж мессенжерээр холбогдож ярилцсаны эцэст данснаас нь 2.100.000 төгрөг залилан авсныг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна.  Тэр хүнийг танихгүй, утсыг нь мэдэхгүй, уулзаж байгаагүй мөртөө бусдад ийнхүү цахимаар залилуулах явдал гарсаар л байна.

Угтаа 2017 онд буюу бүтэн жилийн өмнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг гаргаж байжээ. Тодруулбал,” Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу! Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна” хэмээсэн байна. Гэтэл энэ хугацаанд иргэд интернэт ашигласаар байгаа мөртөө албаны сэрэмжлүүлгийг үл тоосон бололтой. Ямар гэнэндээ л зээлд хамруулж өгнө гэхээр мөнгө шилжүүлж байх билээ дээ.

Монголын банкны холбооноос хүртэл энэ төрлийн мэдээлэлд автахгүй байхыг хүсчээ. Банкны зээлийн материал бүрдүүлж өгнө, банкны зээл зуучилж өгнө гэсэн утга бүхий зар мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж дундын зуучлалгүйгээр зөвхөн банкинд хандах хэрэгтэйг сануулсан байсныг энд мөн дурдъя.

Бусдын фэйсбүүкийг ашигласан этгээдүүдийг шалгаж байна

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна. Дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.

Холбогдсон иргэдийн хувьд 17-20 насны залуучууд байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь 14 насанд хүрснээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог аж.

Одоогийн байдлаар олон иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогджээ. Тиймээс  иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Албан байгууллагууд ч өртдөг-цахим луйвар

Дэлхий дахинд хамгийн их хохирол учруулсаар байгаа цахим шуудангаар явагддаг луйврын гэмт хэрэгт манай улсын томоохон аж ахуй нэгж байгууллагууд өртсөөр байгаа тул анхааралдаа авах шаардлагатай байгаа аж. Тухайлбал, таны бизнесийн харилцагч ямар нэг шалтгаанаар дансны мэдээллээ өөрчилсөн бол үүнийг та шалгаж баталгаажуулах шаардлагатай гэнэ.  Учир нь гэмт этгээдүүд харилцагч байгууллагуудын цахим шууданд нэвтэрч таны өмнөөс түүнтэй, түүний өмнөөс таньтай харилцах байдлаар төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах гэмт хэрэг гарсаар байна.

Монголын Үндэсний Дата Төвөөс цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн мэдээллээр, сүүлийн үед хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим шуудангийн залилан буюу e-mail fraud  гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул гадаад шилжүүлэг, интернэт худалдан авалт, цахим гүйлгээ хийх гэж байгаа бол "Долоо хэмжиж нэг огтол" гэдэг үгийг сануулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...