English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Маш ухаантай, хэтэрхий амжилттай монгол эмэгтэйчүүд нөхөртэй болоход хэцүү

 www.theguardian.com сайтад сэтгүүлч Lily Kuo ийм нэг нийтлэл бичжээ. (Английг ЭНД дарж уншина уу). https://www.theguardian.com/world/2018/jun/24/mongolia-reverse-gender-gap-marriage-rate-decline-career-women?CMP=share_btn_fb

НИЙТЛЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ОРЧУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

Хотын төвд байршилтай паб дахь “UB Comedy” клубын үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Дөнгөж ажлаа тараад ирсэн үү гэмээр сайхан хувцасласан эмэгтэйчүүд тайзан дээрх монгол залуусын үзүүлбэрийг үзэнгээ шар айраг шимэн сууна.

“Манай бүсгүйчүүд ч хөөрхөн шүү” гэж тайзан дээрх монгол залуу бидний урд талын эгнээнд сууж байсан залуучуудад хандан толгой дохин  “Тэд найзлахад давгүй, жаахан галзуу л болохоос..”  гэхэд хэдэн эрчүүд хөхрөлдөнө. Гэхдээ  үзэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд учир тэр хөхрөлдөөн газар авсангүй. 

Хоёр найзтайгаа шоу үзэн суусан 31 настай, сэтгүүлч бүсгүй болох Мандхай “ Хаана ч, бүх л лоунж, паб, клубд ер нь эмэгтэйчүүд илүү олон  байдаг” гэж хэллээ.

Өнгөрсөн арван жилүүдийн турш монгол гэр бүлүүд охидынхоо боловсролд  хөрөнгө оруулалт оруулан хот газар луу сургууль, их сургуульд явуулдаг болсон. Ингэснээр охид нь насанд хүрээд өөрийгөө авч явахуйц чадвартай болно гэж боддог.

Харин зарим эцэг, эхчүүд эрэгтэйчүүд мал аж ахуйгаа удирдан явуулах хэрэгтэй учраас эмэгтэй нь өөр чадварт суралцах хэрэгтэй гэж үзнэ. Одоо үед бол монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү боловсролтой, төдий чинээгээрээ ажилгүйдлийн түвшин бага байна. Мөн хэдэн арван жилийн дунджаас харвал тэд илүү удаан амьдардаг.

Их сургуульд суралцсаныхаа дараа хотод ажиллахаар үргэлжлүүлэн амьдрах явцад өөрсдийн эцэг эх нь бие биенээ олсон шиг өөрийн хамтрагчаа олоход хүндрэлтэй байдаг байна.            

Үндэсний статискийн хорооны мэдээллээс харвал 2016 онд Улаанбаатар дахь гэрлэлтийн тоо 1000 хүн тутамд 8,9 хувиар, 2007 онд 22,9 хувиар буурчээ. 

Хотод амьдрах эмэгтэйчүүд “таарах хүн олдохгүй байна” гэж гомдолно. Тэр нь нэг талаараа бодитой юм. Учир нь Монголын  3 сая хүнээс хотод амьдарч буй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс 60000-аар илүү байна.  Хотод суурьшилтай 15-аас дээш насны эрэгтэйчүүдийн 40 хувь нь, эмэгтэйчүүдийн 32 хувь нь гэрлэсэн байдаг.

Монгол эмэгтэйчүүд ажилдаа амжилт гаргах хэрэгтэй гэсэн соёлын нөлөөнд орсноор 29 наснаасаа өмнө гэрлэвэл эртэд тооцогддог гэнэ. Гэхдээ нас нь ахих тусам энэ бодол нь өөрчлөгддөг.

Жишээлбэл: Зола/жинхэнэ нэр нь биш/ 39 настай,эдийн засагч мэргэжилтэй бөгөөд гадаадад мастераа хамгаалаад ирснээсээ хойш удаан хугацааны тогтвортой хамтрагч хайж байгаа. Болзооны эвентүүд, найзуудаараа дамжуулан танилцах зэрэг бүх оролдлогыг  хийж үзсэн. Харин сүүлийн үед өөрийн стандартаа нөгөө хүндээ   тааруулах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ. 

Зола “Одоо бол надад тэр хүн намайг халамжилдаг, намайг зөвшөөрдөг байхад хангалттай. Би мөнгөтэй эсвэл өндөр боловсролтой хүн хайгаагүй. Намайг сонсдог, халамжилдаг, сайхан сэтгэлтэй хүн байхад л болно” гэв.

Харин сэтгүүлч Алимаа “Залуу охидод эхлээд амжилтанд хүрэх хэрэгтэй гэж сургадаг. Харин амжилтанд хүрчихвэл өөртэйгөө ижил түвшний хамтрагчаа олно гэдэг маш хэцүү” гэв.

Харин  32 настай, орчуулгын компанийн захирал Мандухай бизнесийн удирдлагаар мастерын зэргээ авсныхаа дараа зөөгчөөр ажиллажээ.Улмаар  Тайланд зоогийн газрыг худалдан авч илүү их ашигтай сүши бар болгон өөрчилсөн гэнэ.Тэрбээр “Эрчүүдэд өөрийн бизнес санаагаа хэлэхэд тэд хэзээ ч хүндэлдэггүй. Миний найзууд надад зүгээр л амиа хамхиад, тэнэг юм шиг олон асуулт асуух хэрэгтэй гэж зөвлөдөг” гэсэн юм.

Улаанбаатарын залуусын  болзооны соёл нь уламжлалт гэхэд хэцүү, уламжлалт бус гэхэд бас хэцүү. Паб, клубд танилцахаас илүүтэйгээр ганц бие хүмүүс бие биентэйгээ олон нийтээс далд  фэйсбүүк, инстаграмаар дамжуулан танилцдаг болжээ. Цогцбал гэх залуу “Инстаграмаар сээтгэнэх амар, гэхдээ харилцан яриа өрнүүлье гэвэл фэйсбүүк нь илүү” гэж хэллээ. Мөн орчин үед болзоо товлох боломж бүхий аппликейшнуудыг ганц бие хүмүүс олноор хэрэглэх болжээ.

Эх сурвалж: The guardian

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...