English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Шүдний тулгуур эдийн өвчин ба таргалалт

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд таргалалтыг архаг өвчин гэж үздэг. Сүүлийн жилүүдэд таргалалт хүн амын дунд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой харагдаж байгаа бол энэ архаг өвчин нийгмийн залуу үеийнхэн дунд тэр тусмаа хүүхдэд хүртэл тархаад байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

Судалгаагаар таргалалт нь артерийн даралт ихсэх өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, үений үрэвсэл артрит, зүрх судасны өвчин, эмгэг, амьсгалын замын асуудлууд хөхний, түрүү булчирхайн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Мөн сүүлийн үеийн шүдний эмчилгээний салбарт хийгдсэн судалгаагаар тарган хүмүүс шүдний тулгуур эдийн өвчинд өртөх эрсдлийг мөн өсөн нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн биеийн жингийн үзүүлэлт өндөртэй хүмүүст үрэвслийн протейны нийлэгжилт өндөр түвшинд байдаг нь ч тогтоогдоод байна.

Биеийн жингийн үзүүлэлтээр илүүдэл жинтэй гэсэн ангилалд АНУ-ын хүн амын 60-аас дээш хувь нь хамрагддаг байна. Ялангуяа хүн амын дундах Африк гаралтай эмэгтэйчүүдийн дунд таргалалт илүү өндөр хувьтай байдаг бөгөөд тэдгээр хүн амын дунд чихрийн шижин ба зүрх судасны өвчний тархалт өндөр хувьтай байна.

Шүдний мэргэжилтнүүдийн хувьд өвчтөнөөс асуумж авч байх явцдаа таргалалтад нөлөөлж болох эрүүл мэндийн ямар нэгэн асуудлыг олж илрүүлсэн бол тухайн өвчтөнийг заавал дотрын ерөнхий мэргэжлийн эмчид илгээн шинжилгээ өгүүлж байх хэрэгтэй.

Амны хөндийн асуудлыг мөн сайтар судлан үзэж эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа илүүдэл жингийн асуудлыг бодолцож байх шаардлагатай. Амны хөндийд байх үрэвслийг намжаах зорилгоор буйлны дээр болон доор агуулагдах шүдний өнгөр, чулууг сайтар цэвэрлэх нь чухал.

Гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйг сахих бүх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч шүдний завсар хоорондохоо завсрын утсаар цэвэрлэх, өдөрт шүдээ дор хаяж хоёр удаа фтортой оогоор угаах зэргээр үрэвсэл үүсэхээс сэргийлж байхыг зөвлөж хэвшүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

https://shud.mn/tagged/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...