English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ногоо авах уу, Норвеги ”явах” уу?

Сүүлийн үед хүнсний ногооны үнэ харьцангуй нэмэгдсэн талаар иргэд бухимдах болсон. Тэр дундаа лууван ховордож, үүнтэй холбоотойгоор үнэ огцом нэмэгджээ.

Статистикийн мэдээллээс харвал төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, төмсний үнэ 15.3 хувь, хүрэн манжингийн үнэ 8.3 хувь, луувангийн үнэ 17.6 хувь, байцааны үнэ 5.4 хувиар өсчээ.

Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төвд монгол төмсийг 2000, хятадыг 1500, монгол лууванг 2300, монгол байцааг 4200 төгрөгөөр худалдаалж байв. Энэ талаар тус худалдааны төвийн хүнсний ногооны худалдагч Б.Нямсүрэн “Лууван ховордож, үнэ нь 3000 төгрөгт хүрч байсан бол одоо харьцангуй буурч 2000 гаруй төгрөгт хүрээд байна. Цаашдаа ургац хураалт эхлэхээр үнэ нь огцом буурах байх” гэв.

Одоогийн байдлаар хүнсний захуудад голчлон хятад төмс, хүнсний ногоо элбэг байгаа аж. Харин монгол луувангийн үнэ нэмэгдэх үеэр хятад ногооны хэрэглээ өсчээ. Учир нь дотоодын тэнгэрт хадсан үнэтэй ногоог авч дийлэхгүй иргэд аргагүй эрхэнд хятадын хямдхан ногоо руу хошуурдаг байна.

Манайхан жил бүр иргэдээ дотоодын хямд ногоогоор хангаж байгаагаа зарладаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хямд ногоо харагдсангүй.

Цаашид ургац хураалт нэмэгдэх тусам хятад төмсийг зарахаа болино гэдэг. Гэтэл хурааж авсан ургацаараа намрын гурван сарыг л аргацаадаг. Өвлийн гурван сард үнэ нь нэмэгддэг. Хаврын гурван сараас ургац хураалт хүртэл тэнгэрт хадаж, газар тариалангийн оронд амьдрагч бид хямд ногооны мөрөөсөл болсоор амьдарч байна. Ёстой л ногоо авах уу, Норвеги явах уу гээчнэ болоод байна шүү.

Г.Хулан

Bataar.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...