English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
БҮТЭН САР ҮРГЭЛЖИЛДЭГ ДЭЛХИЙН ХАМГИЙН НҮСЭР СОНГУУЛЬ

 
Энэтхэгийн парламентын сонгуульд 814 сая сонгогч (Европ, Америк тивийн бүх хүн амтай тэнцэх) оролцож, 930 мянган санал хураах байр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, 830 мянган хүний дунд нэг санал авах байр үйлчилдэг ажээ. Энэтхэгийн парламентын доод танхим 543 суудалтай бөгөөд үүний 272-оос дээш суудлыг нь авч байж шинэ ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх журамтай. Энэ 543  гишүүнийг сонгохоор сонгууль найман үе шаттайгаар 36 хоног үргэлжилнэ.
 
Сонгуулийн төв хорооноос нэг ч сонгогч ойролцоох санал хураах байранд очихын тулд нэг милиэс (1,6 км) илүү зайг туулахгүй гэж амладаг байна. Тиймээс ч сонгуулийг зохион байгуулахад нийтдээ таван сая хүний хүчийг дайчилдаг ажээ.
 
Б.Мөнхтуяа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...