English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Төрийн түшээд ээ! “ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”

Төрийн түшээд ээ! “ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”Бид Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч бяцхан үрс маань эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ сар гарснаас хойш бага насны гурван хүүхэд золгүй байдлаас болж амь насаа алдлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алдсан. Осол гарсан газрын ойролцоо Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж, голын гольдролыг өөрчлөх зорилгоор шороогоор далан босгосон байсан. Тэр л газар 11 настай хүү амиа алдсан.

 

Энэ хэрэг намжаагүй байтал нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн өчигдөр орой Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд 10 настай хүүхэд гадаа тоглож байгаад эмийн сангийн хаалганы тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэхүү харамсалтай хэргүүдэд хэн хариуцлага хүлээлэх вэ? Энэ нийгэмд Монголын ирээдүй амьд явах боломж байна уу? Төрийн түшээд ээ! “ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”

…Томчуудын буруутай үйлдлээс болж бидний үрс амиа алдсаар байх уу? Монгол Улсын хүн амын нэг сая гаруй нь буюу гуравны нэг нь хүүхэд. Эдгээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдруулах эрхийг нь хангаж өгөх бодлого боловсруулагчид болон хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд статистик тоо баримт хэлж суухын оронд тоймтой, үр бүтээлтэй ажил хийгээч ээ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд аюулгүй байдлаа хангаж ажиллаач. Бид хүүхдээ эрүүл  аюулгүй орчинд амьдруулмаар байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...