English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Арваннэгдүгээр сараас ТҮЦ машин ашиглахгүй

УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батлаж бүртгэлийн багц хуулийн хүрээнд хэд хэдэн том шинэчлэл хийжээ.

Тодруулбал, бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Мөн Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болох юм байна.

Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргах юм байна. Нотариат дээр очоод тухайн хүн хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирэх аж.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчлөх зорилгоор ТҮЦ машиныг “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд 2012 оноос хэрэглэж эхэлсэн юм. Хөдөө орон нутагт 74 машин байдаг бол нийслэл хотод 34 машин байдаг аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...