English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Ард түмэнд ашиггүй, тавантолгойн энэ хувилбарыг дэмжихгүй”
УИХ-ын чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороо­ноос гаргасан гори­мын саналаар санал ху­раалт явууллаа. Харин АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс-Таван­толгой”-н толгой ком­пани болох “Эрдэнэс Мон­­гол” компанийн нийт хувь­цааны 49 хувийг иргэ­дэд эзэмшүүлж, баял­гийн хуваарилалтыг тэгш явуулах ёстой гэсэн горимын саналыг гаргасан юм. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тавантолгой төслөөр хоёр хоногийн завсарлага авах санал гаргалаа. Ажлын хэсэг дээрх горимын саналыг нааштайгаар хэлэлцэж, тусгахгүй бол Тавантолгой төсөл ард түмэнд ашиггүй болох уч­раас  АН-ын бүлэг дэмжих­гүй гэлээ. Үүнийг аж­лын хэсгийнхэн  Таван­толгойн хувьцааны 30 ху­вийг хөрөнгийн бирж дээр гар­гах асуудлыг ярьж бай­хад “Эрдэнэс Монгол”-ын 49 хувийг иргэд эзэмшүүлэх асууд­лыг хөндөж байна. Энэ хоёр асуудал тусдаа уч­раас хамтад нь хэлэлцэх боломжгүй гэж тайлбар­ласан. Гэсэн ч УИХ-ын дарга АН-ын бүлгийн гори­мын саналыг харгал­зан Тавантолгойг төслөөр хоёр хоногийн завсар­лага өглөө.  Тавантолгой төсөлтэй холбоотой ги­шүүд байр суурийг хүргэж байна.
 
УИХ-ын гишүүн Л.Болд:
 
-Тавантолгойн хувь заяаг шийдэх олон алхам хийж байгаа. Энэ олон жил ярьж байгаа асуудал. Тавантолгойг хөдөлгөе гэж байгаа Засгийн газрыг буруутгах аргагүй. Одоо ингээд 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжина. Мэдээж Нью-Йорк, Лондонгийн бирж хүртэл явахгүй л дээ. Шанхай, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр арилжина. Энэ 30 хувийг хэн хяналтдаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна.
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
 
-Тавантолгойн нүүрс­ний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын  хувьчлалын асуудал тавигдаж байгаа бол зарчмын хувьд зөв. Гэхдээ нэг гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад оруулж ирж байгаа бол буруу гэсэн үг.  Яагаад гэвэл ямар ч тооцоо судалгаагүй ийм заалт оруулж ирж болохгүй.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
 
-“Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын  хөрөнгийн бирж дээр арилжаалахад  тооцоолсон үнэлгээний төсөөлөлтэй огт санал нийлэхгүй байна. Үнэлгээг 1.5-6 тэрбум ам.доллар гэж тооцсон байна. УИХ-ын 76 гишүүн энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Яаж тооцсон тооцооллоо  Засгийн газар өнөөдрийг хүртэл гишүүдэд өгөөгүй л байна. IPO босгоход хүртэл механик олон ажил байдаг гэлээ.
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...