English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Өнөөдөр амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж цуглана

Сүүлийн үед бага насны хүүхэд санаатай болон санамсаргүй байдлаасаа болж амь насаа алдах нь ихсэж олон нийтийг айдаст автуулж, нийгэмд маш том цочироо өгсөн. Тиймээс зарим "Лантуун дохио" ТББ болон ТББ-ууд хамтран цаг бусаар амь насаа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглаан өнөөдөр буюу 29-ний өдөр зохион байгуулж байгаа юм.

Цуглаан өнөөдөр 16:00 цагт Тусгаар тогтнолын талбайд болох юм байна. Энэхүү цуглаанд ирсэн хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд ааруул чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой юм байна.

Өнгөрсөн жил манай улсад 19 нас хүртэлх 1642 хүүхэд ямар нэг шалтгаанаар энджээ. Энэ он гарснаас хойших эхний таван сарын дотор 127 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...