English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ШТС-ИУД ШАТАХУУНЫ ХОМСДОЛД ОРЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт шатахуун импортлогчид шатахууны үнээ 30-120 төгрөгөөр нэмсэн. Наадмын өмнөхөн шатахууны үнээ нэмнэ гэсэн тэд санасандаа хүрч, хүссэнээрээ нэмж, ард иргэдийг дарамталж эхэлсэн.

ОУВС-ийн шаардлага нэрээр Засгийн газар олон төрлийн татвар нэмсний нэг нь шатахууны онцгой татвар байв. Шатахууны импортын үнэ өсөлттэй байсан ч, онцгой татвараа өнгөрсөн оны долдугаар сараас арваннэгдүгээр саруудад хоёр удаа нэмсэн нь шатахуун түгээгч компаниудыг алдагдалд оруулж, эцэст нь үнээ нэмэхэд хүргэсэн. Эс нэмбэл шатахууны хомсдол нүүрлэж эхлэх нь энэ.

Мөнгөний төлөө улайрсан нефть импортлогчдын үнийн энэ хөөрөгдлийг ШӨХТГ зохицуулж, хяналт хийж, торгууль бичих үүрэгтэй. Захын хороолол болон зуслангууд руу явах замд байрлах бүх ШТС-иуд үнээ нэмсэн байгаа юм. Тэгвэл зарим ШТС-иуд АИ-92 дууссан гээд бензин өгөхгүй байна гэсэн мэдээлэл өчигдрөөс эхэлж гарлаа.

Тодруулбал, СХД-т байрлах “Монсуль” ШТС дээрх төрлийн шатахуун байхгүй, дууссан гэх бичгийг наачихжээ. Хэзээ АИ-92 шатахуунтай болох талаар түгээгчээс нь асуухад “Хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Манайх шатахууны үнээ 14 хоногийн өмнө 30 төгрөгөөр нэмсэн” гэлээ. Шатахуун дууссан гэсэн нэрийдлээр дахин шантааж хийх гэж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага нийт, нийгмийн дунд бий болж эхэлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...