English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Дэлхийн мисс” тэмцээнд оролцох СОДОН оролцогч

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын зугаа цэнгэлийн хот Лас Вегаст зохион байгуулагдах юм.

 

 

Дэлхийн олон орон тэмцээнд оролцох үндэсний ялагчаа тодруулж буй билээ. Тэгвэл энэ удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд трансжендер оролцогч оролцохоор болсон талаар “www.express.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Ангела Понсе гэх 23 настай бүсгүй “Испанийн гоо бүсгүй”-н тэмцээнд ялалт байгуулж, улмаар эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн 2014 онд хүйсээ солиулах хагалгаа хийлгэжээ.

 

 

“Дэлхийн мисс” холбоо өнгөрсөн 2012 онд хүйсээ солиулсан тэмцээнд оруулахыг хориглосон дүрмийг цуцалж байсан юм.

 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...