English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
‘НЕЙМАРТ ОСКАРЫН ШАГНАЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ’ ГЭЖ ШҮҮМЖЛЭВ

ДАШТ-ий хэсгийн шатны Бразил-Мексикийн тоглолт өчигдөр Самара цэнгэлдэх хүрээлэнд болж 2:0-ийн харьцаагаар Бразилын ялалтаар өндөрлөсөн юм.

Тоглолтын 51 дэх минутад алдарт Неймар эхний гоолыг оруулсан бол 88 дахь минутад Роберто Фирмино багийнхаа ялалтыг бататган, тоглолтын сүүлийн бөмбөгийг оруулсан юм.

Мексикийн шигшээ баг сүүлийн долоон удаагийн ДАШТ-ий хэсгийн тоглолтоос хасагдсан бөгөөд энэ удаа ч мөн уламжлал ёсоор гэртээ харих боллоо.Тоглолтын үеэр Бразилын од Неймарын гаргасан нэгэн үйлдэл цахим ертөнц болоод хөл бөмбөг сонирхогчид дунд маргаан дэгдээгээд байгаа юм.

Тоглолтын 70 дахь минутад  Мексикийн тамирчин Мигель Летун, Неймар нар бөмбөгний төлөө тэмцэлдэж байх зуур Мигель түүний хөлийн шагай хэсгийг хальт шүргэсэн юм. Энэхүү жижиг хэмжээний ослын дараа үзүүлсэн Неймарын хариу үйлдэл олон нийтэд таалагдахгүй байгаа бөгөөд түүнд Оскарын шагнал өгөх хэрэгтэй гэсэн хошигнол трэнд болоод байна.

Мөн Английн хөл бөмбөгч асан, спортын тайлбарлагч Гери Линкман “Неймар Дэлхийн цомын түүхэн дэх хамгийн бага өвдөлтийн босго үзүүлэлттэй байна” хэмээн жиргэж, түүний драматик, ёс зүйгүй аягыг шүүмжлээд байгаа юм.

 

Эх сурвалж:RT, Cbs

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...