English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Олон улсын балетийн тэмцээнээс анхны алтан медалийг авчиржээ
БНСУ-ын Сүөл хотноо “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээн болж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, СТА О.Анужин оролцож, алтан медаль хүртсэн байна.

 

11 дэх удаагаа зохион байгуулагдсан тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон бөгөөд балетийн А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой.

 

Монгол Улсад балетийн урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн нь Монгол Улсын балетийн түүхэнд нэн шинэ хуудас нээж байгааг олон улсын урлаг судлаачид онцлон бичжээ. О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын анхдугаар балетийн тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртээд байсан юм.

 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын балетийн түүхэнд Зууны манлай бүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийн олон улсын IV тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...