English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
СИГНАЛ ДАРЖ ЭСЭРГҮҮЦНЭ

Он гарсны дараахан шатахуун импортлогчид зохиомол хомсдол үүсгэж, иргэд бухимдаж эхэлсэн. Улмаар нэгдүгээр сарын 24-нд Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ92, А80 татварыг тэглэх шийдвэр гаргасан юм.

Гэвч цагаан сарын өмнө шатахууны үнэ 30-170 төгрөгөөр нэмэгдэж байлаа. Тухайн үед Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байлаа.

Гэвч баяр наадмын өмнө дахиад л шатахууны үнэ 30-130 төгрөгөөр нэмэгдсэн монголын ард түмэнд баярын “Бэлэг” барилаа. Тиймээс өнөөдөр жолооч нар бензин шатахууны нэмэгдлийг ЭСЭРГҮҮЦЭЖ өнөөдөр 12.30 цагт оройны 18.30 цагуудаас нэг минутын турш сигнал дарж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...