English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ЭЕШ-ын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан нь тогтоогджээ

АТГ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ боловсролын салбарт хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан асуудлаар шинээр хэрэг бүртгэлт хийсэн тухай мэдээллээ. 

Тухайлбал, МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байна.

Мөн БСШУСЯ-нд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь ажиллах хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг худалдан авах дүрэм журмыг зөрчин шууд худалдаа хийж өөртөө болон бусдад давуу байдал олгосон аж. 

Түүнчлэн Хууль Сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь байгууллагын дотоод хяналтаар илэрснийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11161

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...