English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
МАРГААШ АНГАРАГ ГАРИГИЙГ ДУРАН АШИГЛАХГҮЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ

 

Маргааш манай дэлхийн дагуул сар зэсэн улаан өнгөтэй болж хувирах талаар https://www.nasa.gov/сайтад мэдээлжээ. Байгалийн ховор содон үзэгдлийг дэлхийн аль ч хэсгээс энгийн нүдээр харах боломжтой, сүүлийн 100 жилд сар хамгийн удаан “алга болно” гээд олон онцлогтой аж.

 


Энэ удаагийн сар хиртэлтийн үеэр од, гаригууд гайхамшигт үзүүлбэрээ хүн төрөлхтөнд танилцуулах юм байна. Хиртэлт ажиглагдах хугацаа нь нийтдээ зургаан цаг 13 минут бол сар бүхэлдээ дэлхийн сүүдэрт халхлагдах хугацаа нэг цаг 42 минут орчим байх ажээ.
Монголчуудын хувьд энэ ховор үзэгдлийг Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 03:30-05:13 цагийн хооронд харах боломжтой.

 

Энэ хугацаанд сар бүрэн хиртэнэ. 100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог байна. 1901 оноос хойшхи 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэлт 2000 оны долдугаар сарын 16-нд бүртгэгджээ. Уг хиртэлт нь 106,5 минут үргэлжилсэн байна.


2003 оны долдугаар сараас хойш Ангараг гаригийг анх удаа энгийн нүдээр харах боломж энэ сарын 27-ны өдөр тохионо гэдгийг одон орон судлаачид онцолж буй юм. Шөнийн оддын дундаас Ангараг гаригийг танихын тулд сар дэлхийн сүүдэрт нуугдах үед хүрээ үүсэх бөгөөд тэр хэсэгт жижиг улаан од харагдана. Улаан нүдэн гариг дэлхийн дагуултай маш ойрхон зөрж өнгөрөх учраас одон орны дуран ашиглалгүй харах боломж хүн төрөлхтөнд бүрдэх аж.

 

Дэлхий Ангараг гариг ойртох үзэгдэл 15-17 жилд нэг тохиодог бөгөөд энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хоёр гаригийн хоорондын зай ойртож 55 сая км-т хүрнэ гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...