English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
АШУҮИС-ийн захирлыг үндэслэлгүй халсан гэв
 
Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг энэ сарын 10-нд буюу баяр наадмын өмнө ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилжээ.

Салбар яамны эх сурвалжийн мэдээлснээр Г.Батбаатарыг Үндэсний аудитын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэн АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч, ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн аж.

Үүрэгт ажлаас нь чөлөөлөх үед Г.Батбаатар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ямар ч үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн хэмээн эх сурвалж мэдээллээ.

http://itoim.mn/article/jLAIy/13741

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...