English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
FIBA 3x3 ранканд Монгол улс хоёрдугаар байрт бичигдэж байна

Олимпын шинэ төрлөөр “Токио 2020” олимпд орохоор болоод буй 3х3 сагсан бөмбөгийн чансаанд Монгол улс чансаагаараа ОХУ-н ард 7,017,562 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна.

Яг одоо олимпын наадам болвол манай баг олимпд орох бүрэн боломжтой байгаа юм. FIBA 3x3 холбоо нь улсын чансааг мэргэжлийн баг, Үндэсний шигшээ баг болон U23. U18 насны шигшээ багуудын нийлбэр чансаагаар гаргадаг юм.

Манай мэргэжлийн баг Улаанбаатар Хангарьд Дэлхийд чансаагаараа 11-т байгаа бол Ховд баг 25-т бичигдэж байна.

Харин эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ багууд топ тавт, U23 насны эрэгтэй шигшээ баг найм, эмэгтэй баг 9-т, U18 насны эрэгтэй баг 12, эмэгтэй баг 11-т бичигдэж байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...